Үйл явдал1 мин унших

Умайн хүзүүний хавдар, урьдал эмгэгийг эрт оношилох ОУ-ын сургалтад хамрагдлаа

Умайн хүзүүний хавдар, урьдал эмгэгийг эрт оношилж эмчлэх арга аргачлалыг эзэмшүүлэх олон улсын сургалтад эмч, сувилагч мэргэжилтнүүд хамрагдлаа.

Умайн хүзүүний хавдрын эрт илрүүлэг, оношилгоо эмчилгээнд дэмжлэг үзүүлэн хамтран ажилласан Япон Улсын Засгийн газар, ДЭМБ, Юнитэйд байгууллагат баярлалаа.

Сургалтыг удирдан зохион байгуулсан АНУ-ын Техасын Их сургуулийн МД Андерсоны Хавдрын Төв, БНСУ-ын Католик Их сургуулийн багш, эмч мэргэжилтэн та бүхэнд талархал илэрхийлье.

Дэлхийн улс орнууд 90-70-90 зорилтыг хэрэгжүүлж 2030 он гэхэд умайн хүзүүний хавдрыг устгах боломжтой хэмээн үзэж байгаа юм.

Монгол Улс энэ зорилтод нэгдэж умайн хүзүүний хорт хавдрыг үүсгэдэг хүний папиллома вирусийн эсрэг вакциныг 2024 оноос Дархлаажуулалтын үндэсний товлолд нэвтрүүлэн 11 настай охид, хөвгүүдээ дархлаажуулж эхэлсэн.

Өнөөдрийн байдлаар 11-14 насны нийт 115,000 хүүхэд ХПВ-ийн эсрэг дархлаажуулалтад хамрагдаад байна. Мөн умайн хүзүүний хорт хавдрын эрт илрүүлгийн хөтөлбөрт HPV DNA тестийг нэвтрүүлэх ажлыг эхлүүлээд явж байна.

Оношилгоо, эмчилгээХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2025
  2. 2024
  3. 2023