Үйл явдал1 мин унших

З.Төмөртөмөө: Тэтгэврийн зээлийн хугацааг нэмэхэд сөрөг тал бий тул судалгаатай хандах нь зүйтэй!

З.Төмөртөмөө: Тэтгэврийн зээлийн хугацааг нэмэхэд сөрөг тал бий тул судалгаатай хандах нь зүйтэй!

НИТХ-ын төлөөлөгч З.Төмөртөмөө Тэтгэврийн зээлийг тойрсон асуудлаар өөрийн цахим хуудаснаа байр сууриа илэрхийлснийг хүргэж байна.

Тэрбээр “Тэтгэврийн зээл бол олон талтай асуудал гэж үздэг. Хамгийн эрсдэлт бүлэг бол гэр хороололд бий. Бодитоор гэр хорооллоор явж иргэдтэй нүүр тулж, айл хотлоор орж, уулзалт хийж явдаг хүний хувьд хэлэхэд хөгшчүүлийнхээ тэтгэврийг хүчээр авахуулчихаад, архи дарсанд үрж яваа үр хүүхдүүд цөөнгүй байдаг юм.

Эсвэл бизнес хийж амьдралаа босгомоор байна зээл л авч өг гэж шахаад, мөнгийг нь хуу хамаад алга болдог нөхөд ч бас бий.

Манай тойрогт амьдардаг 100 шүргэж яваа эмээг өргөмөл хүүхдүүд нь газраа дахин төлөвлөлтөд өгчихөөд мөнгөө аваад эмээг буурин дээр нь орхиод явсан тохиолдол ч саяхан гарсан. 36 сар гэдэг бол 3 жил.  Муугаар бодооход дээрхи тохиолдлуудаас аль нэг нь болбол хөгшин настангууд маань яах вэ?

Тэтгэврийн зээлийн хугацааг нэмэх гэдэг тийм мэргэн санаа биш ч байж мэднэ. Дарга нар эргэж нэг хараад судалгаа хийх нь зөв болов уу.  Тэтгэврийн зээлийн хүү хэт өндөр байна даа!

Ахмадын эрх ашигХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2023

Дата архиваас

  1. 2020
  2. 2017
  3. 2016
  4. 2014
  5. 2012