Үйл явдал2 мин унших
Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Өнөөдрийн УИХ-ын нэгдсэн чуулганаар Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна.
Гэр бүл бол Монгол Улсын хөгжлийн суурь, иргэн бүрийн хүмүүжил, төлөвшлийн үндэс тул эрх зүйн зохицуулалтыг цаг үеийн хэрэгцээ, нийгмийн бодит шаардлагад нийцүүлэн шинэчлэх боловсруулсан байна.
Хууль батлагдсанаар гарах өөрчлөлт, үр дүн:
Хүүхдийн эрхийг нэгдүгээрт тавина.
Гэр бүл салалтын үед хамгийн их хохирдог хүүхдийн эрхийг хамгаалалтыг хуульд тодорхой болгож, тэтгэлгийг орлого, хэрэгцээнд нь тулгуурлан тогтооно.
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тэтгэлгийг наснаас үл хамааран үргэлжлүүлэн олгоно.
Эцэг, эх хүүхэдтэйгээ уулзах эрхээ зөрчсөн тохиолдолд Зөрчлийн хариуцлага хүлээлгэнэ.
Гэр бүлээс гадуурх харилцааны хариуцлага тодорхой болно.
Гэр бүлээс гадуурх харилцааны улмаас гэрлэлт цуцлавал:
Сэтгэл санааны хохирлыг буруутай тал төлөх боломжтой болно.
Дундын эд хөрөнгийн хуваарилалтад буруутай байдлыг харгалзан үзнэ.
Хүүхэд нь буруутай эцэг, эхээ заавал тэжээн тэтгэх үүрэггүй болно.
Хамтран амьдрагчдын эрхийг хамгаална.
Таваас дээш жил хамтран амьдарч, хамтын эд хөрөнгө бий болгосон тохиолдолд гэрлэгчдийн нэгэн адил эд хөрөнгийн эрх үүснэ.
Орчин үеийн шинэ харилцааг хуульчилна.
“Тээгч эх”-ийн харилцааг гэрээгээр зохицуулна
Сүүлийн жилүүдэд нэмэгдэж буй тээгч эхийн үйлчилгээтэй холбоотой маргаан, эрсдэлийг багасгах үүднээс:
Тээгч эх, захиалагч талуудын хоорондын гэрээний эрх зүйн зохицуулалт бий болно.
Эх, хүүхдийн эрүүл мэнд, эрхийг хамгаалах нарийвчилсан журмууд хуульд тусгах суурь бүрдэнэ.
Тээгч эхээр төрсөн хүүхдийн эцэг, эхийн эрх тодорхой, маргаангүй болно.
Эрүүл, аюулгүй гэр бүл төлөвлөлт:
Удмын сан, угийн бичиг хөтлөхийг гэрлэгчдийн үүрэг болгоно
Удам судар, угийн баримтыг албан ёсоор хөтлөх нь:
Цус ойртолт, удамшлын эрсдэлийг багасгах,
Гэр бүлийн эрүүл мэндийг хамгаалах,
Хүүхдийн гарал үүсэлтэй холбоотой эрхийг баталгаажуулах ач холбогдолтой.
Хүүхдийг үрчлүүлэх асуудлыг олон улсын жишгээр шүүх шийдвэрлэдэг болно.
