Үйл явдал2 мин унших

О.Саранчулуун: Төрийн цахим үйлчилгээг хэрэглэгчдэд ээлтэй болгох чиглэлд дорвитой шинэчилэлт хийж, дуусгах хэрэгтэй

Монгол Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны (2025.12.09)-ний өдрийн хуралдаанаар Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын мэдээллийг сонсох, иргэн, хуулийн этгээдээс Байнгын хороонд ирүүлсэн өргөдөл, гомдлыг хэлэлцэх гэсэн хоёр асуудал тусгагдсан боловч хоёр дахь асуудлын хүрээнд Байнгын хороонд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн нийт 29 өргөдөл, гомдлыг нэг бүрчлэн хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудлаар УИХ-ын гишүүн О.Саранчулуун үг хэлэв.

Иргэд парламентад өргөдөл гаргаж хэлэлцүүлэхийн тулд 33 мянган гарын үсэг зуруулах ёстой гэдэг. Энэ 33 мянга гэдэг тоо нийгмийн эмзэг бүлэг цахим хуваагдалд өртөөд байгаа юм. Технологийн хүртээмжгүй газар байгаа хүмүүст энэ нь боломжгүй. Энэ боломжгүй гэдэг нь тэдний асуудал асуудал биш гэж орхигдох ёсгүй юм. Малчдын асуудал шийдэгдэж байна. Зарим утгаараа цахим хуваагдалд орж байгаа шүү дээ.

Харин хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн асуудал шийдэгдэж байна уу? Муу л байна гэж бодоод байгаа. Учир нь би УИХ-ын гишүүн болсноосоо хойш иргэдээс 1000 орчим санал хүсэлт авсан. Зарим нь сонсоод орхичихмоор асуудаг байдаг. Сонсохоор баг нь шийдчихмээр, хороо, дүүрэг, агентлаг нь шийдэж болохоор асуудал байдаг.

Яагаад надтай заавал уулзаж ярих гээд байна вэ гэхээр энэ хүмүүс намайг сонсохгүй байна. Миний өргөдлийг хүлээж авахгүй, хүсэлтийг ойшоохгүй байна гэдэг адуудал байгаа. Бид шинэчлэл хийж байгаа л бол хүртээмжийнхээ асуудлыг нэгдүгээрт нэн яаралтай тоолж үзээд аль нь дутуу байгааг сайжруулах хэрэгтэй.

Хоёрдугаарт, хүн ам зүйн үзүүлэлтээр нь гаргах хэрэгтэй. Хэний асуудлыг шийдээд, хэнийхийг нь шийддэггүй вэ гэдгийг өнөөдөр бид улсаараа харах хэрэгтэй.

Цахим Монгол болж буй. E-Mongolia маш сайн. Ингэх тусмаа зарим хүнд хүртээмжгүй болчхоод байгаа юм. Нэг дарга солигдоод, асуудал гацдаг асуудал бий. USER FRIENDLY БУЮУ ХЭРЭГЛЭГЧДЭД ЭЭЛТЭЙ гэдэг энэ зүйлээ нэг талдаа гаргаж цэгцлэхгүй бол өргөдлөө өгч чадахгүй хүмүүсийн асуудал улам хүндрээд яваад байна.

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2025
  2. 2024
  3. 2020
  4. 2017
  5. 2013
  6. 2012
  7. 2009