Үйл явдал1 мин унших
Эрдэнэт хотын өдрөөр Дэнж, Оюут багийн төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн нээлтийн үйл ажиллагаа боллоо

Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар Дэнж багийн төрийн үйлчилгээний нэгдсэн төвийг 4.2 тэрбум төгрөгөөр, Оюут багийн нэгдсэн төвийг 2.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар барьж ашиглалтад орууллаа.


Дэнж баг нь Эрдэнэт хотын ууган багуудын нэг бөгөөд 1,500 гаруй өрх, 5,500 орчим хүн амтай, Оюут баг 2,218 гаруй өрх, 8,900 орчим хүн амтай.
Шинэ төв ашиглалтад орсноор иргэд төрийн үйлчилгээгийг нэг цэгээс түргэн шуурхай авах боломж бүрдэж, цаг хугацаа, зардал хэмнэж, орон нутгийн төрийн үйлчилгээний хүртээмж, чанар бодитоор сайжрах нөхцөл бүрдлээ.
Эрдэнэт хотын минь хөгжил өдөр бүр өөдлөн дэвшиж, иргэн бүрийн амьдрал тав тухтай, боломж дүүрэн байх болтугай.




