Үйл явдал1 мин унших
“Эрдэнэт хотын өдөр – Анхдагч илгээлтийн эздийн өдөр” тохиож байна

2017 онд Орхон аймгийн ИТХ-ын 10 дугаар сарын 27-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор жил бүрийн арванхоёрдугаар сарын 11-нд тэмдэглэхээр шийдвэрлэсэн нь Эрдэнэт хотын түүхэн замнал, илгээлтийн анхдагчдын гавьяаг үеийн үед мөнхлөн үлдээх чухал шийдвэр болсон.

Эрдэнэт хот бол Монгол Улсын аж үйлдвэрийн хөгжлийн тулгуур, эдийн засгийн бүтээмжийг тодорхойлогч стратегийн бүс нутаг бөгөөд энэхүү хөгжлийн суурийг үе үеийн уурхайчид, инженер техникийн ажилтнууд, бүтээн байгуулагчдын нөр их хөдөлмөр бүтээсэн билээ.

Энэ өдрийг тохиолдуулан миний бие Орхон аймгийн 8 дугаар сургуулийн 11а ангийн сурагчдад “Эрин зууны бахархал – Эрдэнэт” сэдвээр хичээл зааж, хотын түүх, бүтээн байгуулалтын үнэ цэнэ болон ирээдүйн Эрдэнэт хотын хөгжлийг тодорхойлоход залуу үеийн оролцоо нэн чухал болохыг онцлон хүргэлээ.



