Үйл явдал1 мин унших
Төрөөс хөгжлийн бэрхшээлтэй иргэнд олгох хөнгөлөлт, тусламжууд

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНИЙ ЭРХИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ХҮРЭЭНД ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭНД ОЛГОХ ХӨНГӨЛӨЛТ, ТУСЛАМЖУУД:
Иргэдэд төрөөс олгодог жилд, 3 жилд нэг удаагийн тусламж, дэмжлэг, бэрхшээлээс хамаарсан хөнгөлөлт, нөхөн олговруудын мэдээллийг багцлан хүргэж байна.
26.1.4 18 хүртэлх насны хөгжлийн бэрхшээлэй хүүхэд, түүнчлэн үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас протез хийлгэх, сэргээн засалттай холбогдсон хөнгөлөлт авах эрх үүсээгүй, хөгжлийн бэрхшээлтэй иргэний дотоодод хийлгэсэн болон худалдан авсан ортопед, тэргэнцэр зэрэг тусгай хэрэгслийн үнийг гурван жил тутам нэг удаа 100 хувь нөхөн олгох;
26.1.5 Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд болон түүний асран хамгаалагч, харгалан дэмжигчийн цэцэрлэг, сургуульд ирж, очих унаана зардлыг хөнгөлөх, эсхүл автобусаар үйлчлэх;
26.1.6 Насанд хүрсэн бүрэн хараагүй, сонсголгүй, хэл ярианы бэрхшээлтэй хүний харилцаа холбооны зардалд хөнгөлөлт үзүүлэх;
26.1.7 Дотоодын рашаан сувилалд сувилуулах шаардлагатай дараах хүнд ирж очих унааны, ор хоногийн зардлыг эрүүл мэндийн даатгалтай иргэний энгийн өрөөний тарифаар тус тус тооцон дурдсан хувиар жилд нэг удаа нөхөн олгох…



