Үйл явдал1 мин унших
ААН-үүдийн дэмжлэгтэйгээр 240м явган хүний зам барилаа

Одоохон...
Үйл явдал1 мин унших

Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороонд байрлах Драгон төвийн арын байруудаас Нийслэлийн Ерөнхий боловсролын 153 дугаар сургууль хүртэл замд Драгон холдинг, Золт худалдааны төв байрладаг.
Энэ замын урдуур автомашины хөдөлгөөн ихтэй, аваар осол гарах эрсдэл өндөр байгаа талаар иргэдээс удаан хугацаанд хүсэлт гаргасныг ажил хэрэг болгон, аж ахуй нэгж байгууллагуудын дэмжлэгтэйгээр Талх чихэр ХК-ны голоор 240м явган хүний зам хийж ашиглалтад орууллаа.
Ингэснээр 1км явах замыг товчлохоос гадна зам тээврийн осолд өртөхгүй байх боломж бүрдэж байна.
НИТХ-ын төлөөлөгч Ж.Сандагсүрэн:
Хэдий богино зам, жижигхэн бүтээн байгуулалт юм шиг боловч, олон арван хүүхэд, иргэдийн аюулгүй байдлыг хангахад оруулж буй том хувь нэмэр юм. ААН-ийн дэмжлэгтэйгээр хийгдсэн гэж байгаа ч нэлээдгүй удаан хугацааны дараа ашиглалтад орлоо. Энэ нь ард иргэдийнхээ төлөөх үйлсэд хойрго хандаж байна гэдгийг хэлэх нь зүйн хэрэг.

