Үйл явдал1 мин унших
"Нийтийн үйлчилгээний төв" нээлтээ хийлээ

Орчны тохижилт, дэд бүтэц
Бизнес эрхлэлтийг дэмжиж тогтвортой ажлын байрыг нэмэгдүүлэх, эрүүл ахуйн шаардлага хангасан, дэвшилтэт, эко технологи бүхий “Нийтийн үйлчилгээний төв” төслийг Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороонд Улаанбаатар хотын хөгжлийн корпораци ХК, Петровис ХХК-тай хамтран төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлж байна.
Нийтийн үйлчилгээний төв:
- Халуун усны газар
- Үсчин
- Автомат хувцас угаалга
- Ая тухтай дэлгүүр
- Номын сан гэх зэрэг үйлчилгээг олон нийтэд үзүүлэх юм.
