#Коммент2 мин унших

О.Батнайрамдал: Түр хороо лобби, хөндлөнгийн нөлөөлөлгүй хичээж ажилласан, үүнийг бид нар бахдалтайгаар хэлж чадна!

О.Батнайрамдал: Түр хороо лобби, хөндлөнгийн нөлөөлөлгүй хичээж ажилласан, үүнийг бид нар бахдалтайгаар хэлж чадна!

УИХ-ын гишүүн Оюутолгойн Хянан шалгах Түр хорооны дарга О.Батнайрамдал өнөөдөр чуулганы хуралдаанд Түр хорооны тайлан, санал, дүгнэлт, тогтоолын төслийг танилцуулж, өөрийн байр суурийг илэрхийллээ.

Хяналт шалгалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгаар явж байгаа анхны Хянан шалгах түр хороо бол Оюутолгой дээр байгуулагдсан энэ Хянан шалгах түр хороо алдаа, оноо байхыг үгүйсгэхгүй.Гэхдээ Хянан шалгах түр хороо хуулийнхаа хүрээнд боломжийнхоо чадлаар бүхнийг хийсэн, давуулан биелүүлэх гэж оролдсон.

Ард түмний мэдэх эрхийг хангахыг гол зорилгоо болгосон. Ямар нэгэн лобби орохгүйгээр хөндлөнгийн нөлөөлөлгүйгээр гаргах гэж бүх талаас нь хичээсэн, үүнийг бид нар бахдалтайгаар хэлж чадна. Өнөөдөр Их хурлаар тогтоолын төсөл оруулах гэж их юм боллоо. Амаргүй юм байна.Бид хуулиа ягштал дагасан. УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулиар ХШТХ зүгээр нэг хуулиар олгосон эрх биш. Үндсэн хуулийн 28.2-т заасан Үндсэн хуулиар олгосон, бүрэн эрхээ хэрэгжүүлсэн.

Хянан шалгалтын тухай хуулийн 55.1 дээр Түр хорооны тайланг УИХ-д танилцуулна гэж байгаа юм.Хянан шалгах түр хороо, ажлын хэсэг биш. Хянан шалгах түр хороо Үндсэн хуулиар олгосон бүрэн эрхтэй. УИХ-д тайлангаа бид нар өргөн барилаа. 2 тайлан байгаа, 200 хуудас тайлан, 200 хуудас, презентац нийтдээ 400 хуудас материалыг 94 мянган хуудас материалаас гаргаж авсан.

Тайландаа бид нар сэтгэл хангалуун байгаа. 5,10 жилийн дараа бид нар хэлэх үгтэй гэж бодож байгаа. Үүн дээр мэргэжлийн түвшинд ямар нэгэн нөлөөлөлгүйгээр ажилласан шинжээчид бүх зүйлийг нуруун дээрээ авч гарсан. Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцүүлье гэдэг дээр татгалзаад байх юм байхгүй. Энэ 5 сарын туршид нөлөөлөлд оруулах гэсэн оролдлогууд сошиалаар дүүрэн гарлаа. Гэхдээ ганцхан зүйл бий.

Энэ нь Монгол Улсын эрх ашиг. Үүн дээрээ бат зогсоод бусад зүйл дээр үзэл бодол зөрсөн ч хамаагүй Оюутолгой төсөл дээр шинэ эрин эхлүүлчхээсэй л гэж энэ хэдэн залуучууд чин сэтгэлээсээ хүсэж байгаа юм. Тэгээд Хүрээ хязгаарынхаа хүрээнд бидний танилцуулсан энэ тогтоолын төслийн агуулгыг тэр чигээр нь өөрчилж, дараа нь хэрэгжих боломжгүй зүйл болгочихгүй 5-10 жилийн дараа түүхэн тогтоол байсан шүү гэж хэлэхээр батлаад өгөөрэй.

О.Батнайрамдал: Түр хороо лобби, хөндлөнгийн нөлөөлөлгүй хичээж ажилласан, үүнийг бид нар бахдалтайгаар хэлж чадна!

Сэтгүүлч Ц.Соёлмаа

ОюутолгойХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2018
  2. 2012
  3. 2010
  4. 2009