Үйл явдал1 мин унших
О.Саранчулуун: Татварын багц хуулийн өөрчлөлтөд бичил бизнес эрхлэгчдийн асуудлыг тусгах ёстой

О.Саранчулуун: 2 асуудлаар байр сууриа илэрхийлмээр байна. Та бас сая үгээ хэлсэн л дээ. За нэг нь юу вэ гэхээр жижиг бизнес эрхэлж байгаа буюу хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хувьд хамгаалалт бодлогын хамгаалалтад нь хэр тодорхой туссан бэ. Энэ талаар та бүхэн хэлэлцүүлэгтээ оруулж одоо ярьж үзсэн үү гэдэг асуултыг асуулаа. Тэгээд энэ дээр бол хангалтгүй байгаа учраас маш төвөгтэй ийм байдал үүсэж байна. Ер нь бол ингээд нөгөө эдийн засгийн эрх чөлөө шинэчлэл гэдэг нэрийн дор хамгийн их, одоо магадгүй хохирчихдог, орхигддог бүлэг бол жижиг дунд бизнес эрхэлж байгаа тэр дундаа нийт бизнес эрхэлж байгаа одоо жижиг бизнес эрхэлж байгаа нийт эсвэл хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс чинь тэр дундаа хамгийн их жин эзэлж байгаа байхгүй юу. За тэгээд дээрээс нь хөгжлийн бэрхшээлтэй 93 мянган одоо хөдөлмөрийн насны хүн байгаа гэхдээ ажил эрхлэлт нь 10% гар 20% ч хүрэхгүй байхгүй юу. Гэтэл хувиараа бизнес эрхэлж байгаа гэж нэрлэж байгаа бэрхшээлтэй хүмүүс чинь дандаа жижиг бизнес байгаа.
Сэтгүүлч Б.Одончимэг
