Байр суурь2 мин унших
П.Сайнзориг: Зээлийн ашиглалтын үр ашгийг нэмэгдүүлэхэд ямар арга хэмжээ авах вэ!
УИХ-ын чуулганы /2025.12.25/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улс болон Азийн хөгжлийн банк хоорондын Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн П.Сайнзориг:
Нэгдүгээрт, 4 багц төсөл байна шүү дээ. дээр эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанар хүртээмжийг сайжруулах төсөл гэж нэрлэж байгаа юм. Тэгээд эдийн засгийн хүндрэлийн үед ч гээд тодотгоддог нь ч юу юм. Би ойлгохгүй байна. Тодорхой хэмжээнд боловсролын чанар хүртээмжийг сайжруулах асуудал угаасаа байна. Улсын болон орон нутгийн төсвөөс чадах бололцоотой хэмжээгээр асуудлуудыг зохицуулаад явж байгаа. Гэвч байршлын хувьд тэргүүн ээлжид авч үзэх ёстой анги дүүргэлтийн буюу тэр 30-40 хүүхдээс хэтрээд нийслэлийн хэмжээнд чинь 50-60 хүүхдүүд нэг ангид суугаад хичээллэж байгаа асуудал байна. 3 ээлжээр хичээллэж байгаа асуудал байна. Энэ нь эргээд Монгол Улсын Үндсэн хуулиар заасан сурч боловсрох эрхийг зөрчөөд байгаа юм. Багш нарыг хөдөлмөрийг мөлжөөд байгаа асуудал нийслэлийн хэмжээнд асар их байгаа. Тэгэхээр чиглэл рүүгээ яг хэр төслүүд чинь орж чадаж байгаа юм бэ? Нийслэл дээр яг энэ төслийн чинь хэмжээнд хэчнээн сургууль цаашдаа баригдана гэж тооцож байгаа юм.
Хоёрдугаарт, Монгол Улсын ажиллах хүчний ур чадварыг хөгжүүлэх төсөл гээд тавьчихаж. Ер нь ямар учиртай төсөл вэ ямар салбарууд хамаарагдах вэ?
Гуравдугаарт, Гадаадын зээл тусламжийн ашиглалтын асуудал Төсвийн тусгай тогтвортой байдлын хуулийн тусгай шаардлагад нийцээд явахгүй байгаа. Зээл аваад л нэг хууль батлаад л алийг нь тэргүүн ээлжид хэрэгжүүлэх вэ? Эсвэл тухайн төслийг хэрэгжүүлэх ту тухайн жилийн санхүүжилтийг нь олгож чадахгүй дусаах байдлаар хэмжээгээр яваад байхаар төслүүдийн үр ашиг ашиглалт асар их удааширч байгаа шүү дээ! Энэ мэт зөрчилдөөд байгааг юу гэж бодож байгаа вэ?
Сэтгүүлч Б.Хонгорсайхан


