Байр суурь2 мин унших
Б.Жаргалан: Яагаад тухайлсан 3 төсөл дээр хууль гаргаж, батлуулах гээд байгаа юм бэ?
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
Одоохон...
Байр суурь2 мин унших
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
УИХ-ын чуулганы /2026.04.24/-ний өдрийн хуралдаанаар Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Жаргалан асуулт асууж, байр сууриа илэрхийлэв.
Төсвийн хууль, Төсвийн тухай хууль, Төсвийн тогтвортой байдлын тухай хууль Өрийн удирдлагын тухай хууль гэх мэтчилэн суурь зарчмуудаа бол бид нар өнгөрсөн 36 жилийн турш нэлээн сайн тодорхойлсон. Гэтэл жил ирэх тусам дордож байна.
Энэ хууль орж ирснээрээ төсөвтэй холбоотой хууль эрх зүйн орчныг гажуудуулж, нэг ёсондоо тогтолцоогоо нурааж байна.
Зарим төслийг төсвийн гадна гаргаж 2 төсөвтэй болох гээд байгаа нь үнэн. Ингэснээр төсвийн нэгдмэл байдлын зарчим алдагдана. Яахаараа тухайлсан төслүүд дээр хууль гаргаж, батлуулах гээд байгаа юм бэ?
Энэ нь асуудал үүсэхэд хариуцлагыг Их хурал руу заана. Ийм зарчимгүй байдлаар УИХ-ыг ашиглах явдал газар авч байна. Сүүлийн 10 жилд энэ төсвөөс гадуурх төсөл хөтөлбөрийн санхүүжилт хэрээс хэтэрсэн.
Нефтийн үйлдвэртэй холбоотойгоор хийгдэж буй хоолойны санхүүжилт урд хөршийн Норонко гэдэг компанийн асуудал бий. Нүүрсээр санхүүжиж байгаа давхар зүйл яригдаж байна. ТӨК-иудыг хөрөнгө оруулалт хийдэг хэрэгсэл болгож буй явдлыг таслан зогсоох ёстой. Энэ асуудлыг шийдээгүй байтал 3 төслийг онцолж оруулж ирлээ. Сэлбэ-Дэд төв гэдэг зүйлийг ойлгохгүй байна. Яахаараа нийслэл барилгын төсөл санхүүжүүлээд, барилгын төсөл хэрэгжүүлээд, тендер зарлаад явааг ойлгохгүй байна. Тендерийнхээ процессыг тайлбарлаж өгнө үү.
Нийслэлийн 1 дүгээр орлогч дарга Т.Даваадалай та таны эхнэрийн компани нийслэлийн тендерт шалгарсан асуудлаа чуулганы нэгдсэн хуралдаан дээр тодорхой тайлбарлаж өгнө үү!
Төсвийн зарчмуудыг гажуудуулсан асуудлыг шинээр томилогдсон З.Мэндсайхан сайд та хэрхэн харж байна вэ?