Байр суурь2 мин унших
Д.Рэгдэл: Орлогоороо хөрөнгө оруулалтын зардлаа нөхөх төслүүд дээр гаднаас зээл авах асуудлыг ярих ёстой!
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
Одоохон...
Байр суурь2 мин унших
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
УИХ-ын чуулганы /2026.04.24/-ний өдрийн хуралдаанаар Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Рэгдэл асуулт асууж, байр сууриа илэрхийлэв.
Нэгэнт авчихсан зээлийн ашиглалтыг бол бүх боломжоороо л сайжруулаад явах ёстой. Байнгын хороод дээр яригдсан зүйл нь Их хурал дээр өөрчлөгдсөн нь өнөөдрийн хэлэлцүүлгийн сэдэв болоод байна л даа. Хуулийн хүрээнд хамрагдах 3 төслийг 2 болгоё гэдэг саналыг 100 хувь дэмжсэн. ТБХ дээр гарсан хамгийн чухал санал унаад ороод ирсэн.
Хэрэгжүүлэх төслийн орлогоороо хөрөнгө оруулалтын зардлаа бүрэн нөхөх төсөл дээр зээлийн асуудлаа ярья гэдэг саналыг ТБХ унагачихсан. Ингэснээр хөрөнгө оруулалтаа төсвийн орлогоороо нөхөж чадахгүй төслүүдэд үүд хаалгыг нээж өгч буй явдал.
Өнгөрсөн туршлагаас харахад манай улс 5 төсөвтэй явж ирсэн. Улмаар ЗГ гадаадын зээлээ төлөх гэж арваад жил хичээж овоо гайгүй болтол сүүлийн 2 жил дахин асуудал орж ирлээ.
Газрын тосны үйлдвэр, Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төслүүд авсан зээлээ ашиглахгүй бол 10 15 жил үргэлжлээд үр дүнгүй болчих гээд буй учир энэ хуулийг дотроо дэмжиж байгаа.
Газрын тосны үйлдвэр Тамсагийн ордны нефтээр одоо гол түүхий эдээ хийнэ гэж байгаа. 500 мянган тонн газрын тос боловсруулахад хүрэлцэхгүй. Тамсагийн ордын нефть зуурамтгай, амархан царцдаг болохыг тайлангуудаас харж байлаа. Тэгэхээр тэр хоолойгоор явуулах технологио сайн боловсруулахгүй бол асар их зардлаар хийгдэж байгааг сануулъя