Үйл явдал1 мин унших
Манлайлагч эмэгтэйчүүд бол нийгмийн хөгжлийг урагшлуулах гол хүч юм

Орхон аймгийн Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны (СДМЭХ) “Манлайлагч гоо элч” ёслол хүндэтгэлийн арга хэмжээ 7 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдаж, салбар, байгууллага, хамт олноо манлайлан ажилласан шилдэг эмэгтэйчүүдийг тодруулан алдаршууллаа.




Уг арга хэмжээнд миний бие УИХ-ын гишүүн, СДМЭХ-ны Дэд ерөнхийлөгчийн хувиар оролцож, нийгэм, хамт олондоо бодит хувь нэмэр оруулж буй манлайлагч эмэгтэйчүүдэд шагнал гардуулан, цаашдын ажил үйлсэд нь амжилт хүслээ. Манлайлагч эмэгтэйчүүд бол нийгмийн хөгжлийг урагшлуулах гол хүч юм.



