#Коммент1 мин унших

О.Батнайрамдал: Оюутолгойн тогтоолыг хэрэгжүүлж ажиллахыг Засгийн газарт шахаж шаардаж ажиллана

О.Батнайрамдал: Оюутолгойн тогтоолыг хэрэгжүүлж ажиллахыг Засгийн газарт шахаж шаардаж ажиллана

Хянан шалгах түр хорооны Оюутолгойтой холбоотой УИХ-ын тогтоолын төслийг 2025 оны намрын чуулганаар баталсан. УИХ-д Засгийн газар өөрсдийн саналаа боловсруулж оруулж ирэх үүрэгтэй. Энэ хүрээнд мэргэжлийн хамаарах байнгын хороо буюу Эдийн засгийн байнгын хороонд 3 сар тутам тайлагнана. Тайлангаа нээлттэй, ил тод, олон нийтийн өмнө тайлагнах ёстой. УИХ-ын тогтоол батлагдсаны дараа хэрэгжилтийг хангахад УИХ парламент буюу  гишүүд бид бүхэн хэрэгжилтийг хангахын тулд  дуу хоолойгоо хүргэж явна.

Ер нь Хянан шалгах түр хороо гэдэг бол парламентын хяналтын механизмын хамгийн сонгодог жишээ. Өмнөх тогтоолын төслүүдийн хэрэгжилт хангагдаагүй, хэрэгжих шатдаа явж байгаа гэдгийг хяналт шалгалтын тайлан санал дүгнэлт дээр гаргаж ирсэн. Үүн дээр цаашдаа хэрэгжилтийг шаардаж ажиллана.

2024 онд анх удаа олон намын төлөөлөл оролцсон 126 гишүүнтэй шинэ парламент бүрдсэн.  Иймд өмнөх болон сая батлагдсан Оюутолгойн тогтоолыг хэрэгжүүлж ажиллахыг  Засгийн газарт  шахаж шаардах энэ парламентын хүч бол их болсон. Цаашдаа Засгийн газрыг үүн дээр санаачилгатай, хариуцлагатай ажиллахыг шахаж шаардаж ажиллана. Хэрвээ тогтоолынхоо төслийг хэрэгжүүлж чадахгүй Засгийн газар хариуцлагаа хүлээгээд л явна гэсэн үг. 

О.Батнайрамдал: Оюутолгойн тогтоолыг хэрэгжүүлж ажиллахыг Засгийн газарт шахаж шаардаж ажиллана

Сэтгүүлч Ц.Соёлмаа

ОюутолгойХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2018
  2. 2012
  3. 2010
  4. 2009