Үйл явдал2 мин унших
Ирэх онд ирргэн бүр орлоготой, ААН-үүд өсөн дэвжихийг ерөөлийг өргөе!

Одоохон...
Үйл явдал2 мин унших

Ийм ээдрээтэй нөхцөлд Монгол Улс макро эдийн засгийн тогтвортой байдлаа хадгалж, эдийн засгаа олон тулгуурт болгох, уул уурхайгаас хэт хамааралтай бүтцийг өөрчлөх стратегийн бодлогыг тууштай хэрэгжүүллээ.
Ингэснээр эдийн засгийн өсөлтийг 5.9 хувьд хадгалж, гадаад валютын улсын нөөцийг түүхэн дээд хэмжээнд буюу 6 тэрбум ам.долларт хүргэлээ. Түүнчлэн үндэсний үйлдвэрлэгчдийн нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжих, олон улсын зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх хүрээнд Евразийн эдийн засгийн холбоотой худалдааны түр хэлэлцээрийг байгуулан, Монгол Улсын 2026-2030 оны хөгжлийн үндсэн чиглэлийг батлуулсан нь эдийн засгийн өсөлтийн бат бөх суурь болно гэдэгт эргэлзэхгүй байна.
Эдийн засгийн өсөлтийн үр өгөөжийг иргэн бүрд хүртээмжтэй хүргэх, орлого, амьжиргааг хамгаалах, бизнесийн таатай орчныг бүрдүүлэх, төрийн оролцоог оновчлох зорилтын хүрээнд Эдийн засгийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төслийг боловсруулж, УИХ-д өргөн барилаа. Энэ нь үндэсний бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчдад шинэ боломж, шинэ зах зээлийг нээх чухал алхам болно гэдэгт итгэлтэй байна.
Айлчлан ирж буй 2026 онд Монгол Улсын эдийн засаг тогтвортой, бизнесийн орчин таатай, иргэн бүр орлоготой, аж ахуйн нэгжүүд маань өсөн дэвжихийн ерөөлийг өргөн дэвшүүлье.
Та бүхэндээ шинэ оны баярын мэнд хүргэе.