Үйл явдал1 мин унших
“Монгол генералын өдөр”-ийн мэндийг өргөн дэвшүүлье!

Баяр, Наадам
Эх орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, ард түмнийхээ амар тайван амьдралын төлөө тангараг өргөн зүтгэж ирсэн үе үеийн алтан мөрдэст генералууд Та бүхэндээ “Монгол генералын өдөр”-ийн мэндийг өргөн дэвшүүлье!
Монгол төрийн бат бэх түшиг, үндэсний аюулгүй байдлын найдвартай хамгаалагчид, эх оронч үзлийн тод бэлгэ тэмдэг болсон та бүхний эр зориг, цэргийн ухаан, хатан тэвчээр, төрийн өмнө хүлээсэн өндөр хариуцлага нь Монгол цэргийн сүр хүчийг илтгэн харуулж, хойч үедээ эх орноо хайрлах үнэ цэнийг өвлүүлэн үлдээж байна.
Монгол цэргийн сүр хүч үеийн үед мандан бадарч байх болтугай.
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн

