Үйл явдал1 мин унших
Ж.Батжаргал: Мах экспортлогч, малчин, тэжээл үйлдвэрлэгч гэсэн гурвалсан холбоог хангаж, хамтарсан хэлбэрээр хөгжүүлэх хэрэгтэй

Эх сурвалж:
МАН-ын бүлэгОдоохон...
Үйл явдал1 мин унших

Эх сурвалж:
МАН-ын бүлэг

Уулзалтад Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Б.Нямжав болон яамны газар, хэлтсийн дарга, агентлагийн дарга нар оролцож, салбарын өнгөрсөн оны ажлын гүйцэтгэл, үр дүн болоод 2026 оны төлөвлөлт, хэрэгжилтийг хангахад анхаарах асуудлын талаар хэлэлцэв.
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал салбарын хуулийн төслүүдээ харилцан уялдаатай боловсруулж, үзэл баримтлалдаа мэргэжлийн газруудын саналыг тусган, хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэхэд түлхэц болсон эрх зүйн орчныг бүрдүүлэх нь зүйтэй.
Мөн салбарын асуудлыг цогцоор харж мах экспортлогч, малчин, тэжээл үйлдвэрлэгч гэсэн гурвалсан холбоог хангаж, хамтарсан хэлбэрээр хөгжүүлэх хэрэгтэй гэв. Цаашид арьс шир боловсруулах зэрэг үйлдвэрлэлийн бодлогод анхаарч ажиллахыг онцоллоо.