Үйл явдал1 мин унших
Катар Улсын Эмирийн Батлан хамгаалахын асуудал хариуцсан зөвлөх хошууч генерал Хамад бин Али Аль-Аттия-тай уулзлаа

Катар Улсад зохион байгуулагдаж буй “DIMDEX-2026” олон улсын үзэсгэлэнд оролцож, танхимд зочлох үеэр Катар Улсын Эмирийн Батлан хамгаалахын асуудал хариуцсан зөвлөх хошууч генерал Хамад бин Али Аль-Аттия-тай уулзлаа.
Энэхүү уулзалт нь хоёр улсын батлан хамгаалах салбарын олон жилийн найрсаг харилцааг бататгасан үйл явдал боллоо.
Хошууч генерал Хамад Бин Али Аль-Аттия нь өнгөрсөн хугацаанд Монгол Улсад нийт 5 удаа айлчилж байсан бөгөөд манай улсын батлан хамгаалах салбарын шинэчлэл, тэр дундаа цэргийн мэргэжилтэн бэлтгэх, хамтарсан сургууль, дадлага хийх, энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургуулиудад дэмжлэг үзүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан юм.
