Үйл явдал2 мин унших

Ажлын хэсгийн гишүүд эрүүл мэндийн яаманд ажиллалаа

Ажлын хэсгийн гишүүд эрүүл мэндийн яаманд ажиллалаа

Тус яаманд "Хүнд ээлтэй, хүртээмтэй орчин, тэгш оролцооны асуудлаар санал, дүгнэлт боловсруулах" ажлын хэсгийн гишүүд ажилласан. Уулзалтын үеэр энэ чиглэлийн эрүүл мэндийн салбарын асуудлуудыг сонссон. Эрүүл мэндийн даатгалын мэдээлэл ч үүнд орсон.

Эрүүл мэндийн салбарын ажиллагсдын цалин хөлсний асуудлыг асуулаа.

Төр төрийн албан хаагчдаа ажлуулж л байгаа бол цалин хөлсийг нь хариуцах ёстой гэж би хэлдэг дээ.

Эрүүл мэндийн салбарын төрийн албан хаагчдын цалин хөлсийг "Нэг худалдан авалт" зэрэг бодлогоор Эрүүл мэндийн даатгалын санд хариуцуулчихсан юм . Цалингийн нэмэгдлийг Төр, Засаг "шийдсэн" ч Эрүүл мэндийн даатгалын сан хариуцах учраас ЭМДҮЗ хуралдаж тариф шинэчлэх асуудал эхлээд шийдэгдэнэ. Дараа нь эмнэлгүүд эхлээд шинэ тарифаар гүйцэтгэлээ хүлээн авч цалингаа нэмэгдсэн дүнгээр олгоно. Сайд надад хариулахдаа ЭМДҮЗ удахгүй хуралдана, 2 дугаар сарын цалин дээр нэмж 1 сарын нэмэгдлийг хамт нөхөн олгоно гэв.

Гэхдээ ер нь байна аа, шимтгэл төлөгчийн бүрдүүлдэг сангаас ТАХ цалин хөлсийг нэмэгдүүлэн олгох шийдвэр нь сангийн зарлага талд буюу эрүүл мэндийн үйлчилгээний төрөл, хүртээмжид нөлөөлнө дөө... Төсөвт тусгагдсан төрийн татаас нь Төрөөс хуулиар даах ёстой хүн амын бүлгийн эрүүл мэндийн даатгалын шимтгэл л юм. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тодорхой хувь хэмжээгээр тооцож төсөвт тусгадаг. Угаасаа л хуулиараа Төр ахмад, хүүхэд, цэрэг, хоригдол зэрэг бүлгийн шимтгэлийг төлдөг. Үүнийг хольж ойлгож болохгүй юм…

Эрүүл мэндийн даатгалын сангийн алдагдлын нэг том асуудал бас төрийн байгууллагын урсгал зардал. Дахин хэлэхэд, миний бодлоор Төр төсвөөс даадаг байх л учиртай. Нийгмийн даатгалын сангаас олгодог тэтгэвэр ч мөн адил. Төсвөөс суурь тэтгэвэр олгодог болж байж сая улс төрчид дураараа хэрхэн нэмэгдүүлэх шийдвэр гаргаж болно. Нэг талд нь орлого талыг нь бууруулна гээд, нөгөө талд нь зарлага талыг нь нэмэгдүүлнэ гээд байдаг нь шинжлэх ухаанч хандлага биш юм.

Сэтгүүлч Ц.Соёлмаа

Эрүүл мэндХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2025

Дата архиваас

  1. 2023
  2. 2016
  3. 2015
  4. 2014
  5. 2013
  6. 2012