Байр суурь2 мин унших
А.Ариунзаяа: Нийгмийн даатгал төлөөгүй иргэд оршуулгын тэтгэмж авах эрх хууль ёсоор үүсээгүй хэвээр байна
УИХ-ын чуулганы /2026.04.23/-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн төслүүдийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн А.Ариунзаяа асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.
Надад НХХ-ын сайдаар ажиллах завшаан тохиож байсан. 2020 онд Ж.Чинбүрэн гавьяат эмч анх удаа УИХ-ын гишүүнээр сонгогдоод эрүүл мэндийн салбарт маш их өөрчлөлтүүдийг хийж, хуулиуд санаачилсан.
Тухайн үед групп тогтоолтыг илүү сайжруулах, хяналт шалгалт явуулах асуудлаар уулзаж байсан. Донор, эрхтэн, эд эс шилжүүлэх 2 тусдаа асуудлыг нэг хуулиар зохицуулж, насны хязгаарыг 25 байсныг 21 болгох, урамшууллын асуудлыг ар гэрт нь олгох, амьгүй, тархины үхжилттэй хүнийг донорт шилжүүлэхэд хөшүүрэг гэдэг юм уу эсвэл талархал гэдэг юм уу аргачлалыг монголд нэвтрүүлэх анхны оролдлого хийж байсан. Харамсалтай шийдээгүй.

Гэсэн ч олон улсад байдаг энэ асуудлыг өөрийн эрх мэдлийнхээ хүрээнд шийдвэрлэх боломжтой гэж үзээд оршуулгын тэтгэмжээс илүү авч үзэх арга хэлбэрийг хайя аа гэж нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн хуралдааны шийдвэрээр нийгмийн даатгалын сан төлж байгаа.
Шимтгэл төлөгчийн харилцаанд орсон аливаа хүн амьгүй донор болсон тохиолдолд оршуулгын тэтгэмжийг нь нэмэгдүүлье гэсэн. Ердийн оршуулгын тэтгэмж тухайн үед 2 сая төгрөг, амьгүй донор 3,5 сая төгрөг байхаар Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлөөрөө шийдвэрлэж байсан. Үүнээс улбаалж нийгэмд таниулах ажил идэвхжсэн. Тухайн үед үүсэн асуудал нь нийгмийн даатгалын сангаас нийгмийн даатгалын харилцаанд орсон хүний л энэ оршуулгын тэтгэмжийг авах боломжтой байсан явад байв. Нийгмийн даатгалын харилцаанд ороогүй хүнд аливаа олговор олгогддоггүй. Хуулиндаа ийм.
Тэгэхээр нийгмийн даатгалын сангийн харилцаанд орсон хүмүүс оршуулгын тэтгэмжээ нийгмийн даатгалын сангаас авдаг. Нөгөө талдаа зохицуулагдаагүй байсан харилцааг ЭМЯ, сайд өөрөө тушаалаа гаргаж дэмжиж, сангаасаа олгоод явж байгаа. Энэ хууль дээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх оршуулгын тэтгэмжийг холбогдох сангаас олгохыг заажээ. Ямар санг хэлж байна вэ?
Дагалдаж өргөн барьсан хууль дээр зөвхөн нийгмийн даатгалын санг л хөндсөн байна. ЭМД-ын сан уу, нийгмийн даатгалын сан уу? Зөвхөн нийгмийн даатгалын сан гэж харж байгаа бол хуулийн зөрчил үүсэх буюу нийгмийн даатгалын сангийн энэ харилцаанд ороогүй хүнд тэтгэмж олгох боломжгүй хэвээр байгаа.
Түүний асуултад Ажлын хэсгийн төлөөлөл хариуллаа.
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн

