Үйл явдал1 мин унших
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ дэмжиж, хөдөлмөр эрхлэх нөхцөлийг бүрдүүлэхэд анхаарна

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах зөвлөлийн ээлжит хуралдаан /2026.01.27/ болж, 2025 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийг дүгнэн, 2026 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ.

2025 оны гүйцэтгэлийг дараах чиглэлээр дүгнэлээ.
• Эрх зүйн шинэчлэл
• Үйлчилгээний хүртээмж
• Салбар зөвлөлийн үйл ажиллагаа
2026 оны зорилт:
2026 онд 2 үндсэн чиглэлийн хүрээнд нийт 12 томоохон арга хэмжээг салбар дундын оролцоотойгоор хэрэгжүүлнэ. Үүнд:
1. Үйлчилгээний чанарыг сайжруулах: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээг шинэ шатанд гаргах 5 арга хэмжээ.
2. Хариуцлагыг нэмэгдүүлэх: Дэд болон салбар зөвлөлүүдийн үүрэг, уялдаа холбоог сайжруулах 7 арга хэмжээ.
Дээрх ажлуудын хүрээнд AI технологийг нэвтрүүлж үйлдлийн системүүдийг монгол хэлтэй болгох, "Чадварлаг Монгол" төслөөр эхний байдлаар 1500 ажлын байр бий болгох, Нийслэл, орон нутгийн дэд бүтцийг стандартжуулах зэрэг бодит өөрчлөлтүүдийг хийхээр төлөвлөлөө.
Сэтгүүлч Б.Хонгорсайхан
