Үйл явдал1 мин унших

Анхдагч, алдартнуудын өлгий Булган аймгийн УЛСЫН АВАРГУУД тодорлоо

Анхдагч, алдартнуудын өлгий Булган аймгийн УЛСЫН АВАРГУУД тодорлоо

XVII жарны гал морин жилийн сар шинийн баярын босгон дээр малчин, тариаланч, хөдөлмөрчин түмнээ манлайлж ажил үйлс, амжилт бүтээлээрээ шалгарсан "Улсын аварга"-ууд тодорлоо. Анхдагч, алдартнуудын өлгий Булган аймгийн дараах иргэд "Улсын аварга" хэмээх эрхэм цол, алдрын эзэд боллоо.

Үүнд:

“Улсын хошой аварга малчин”-д:

1.Хишиг-Өндөр сумын Хүрэмт багийн малчин О.Баттөмөр

“Улсын аварга малчин”-д:

1.Гурванбулаг сумын Агьт багийн малчин Б.Эрдэнэбилэг

2.Дашинчилэн сумын Хараат багийн малчин Ц.Мягмаржав

3.Могод сумын Жаргалант багийн малчин С.Батхуяг

4.Тэшиг сумын Харгал багийн малчин Д.Отгондорж

5.Хутаг-Өндөр сумын Хутаг багийн малчин К.Түмэнноров

6.Баян-Агт сумын Баянзүрх багийн малчин Л.Бат-Эрдэнэ

“Улсын аварга фермер”-т:

1.Хангал сумын Урт багийн фермер Б.Батмөнх

“Улсын аварга тариаланч хамт олон”-д:

1.Сэлэнгэ сумын “Интосэ” ХХК

“Улсын аварга тариаланч”-д:

1.Сэлэнгэ сумын "Ингэттолгой" ХК-ийн тракторч, комбайнч М.Бадарч

2.Булган сумын тариаланч М.Чинбат

3.Хутаг-Өндөр сумын “Өлгийн сондуул” ХХК-ийн трактор, комбайнч Д.Батсайхан нар шалгарлаа.

Амжилт бүтээлээрээ манлайлж мал сүргээ өсгөж, чанар, ашиг шимийг нэмэгдүүлж, тариа будаагаа тал дүүрэн ургуулж, улс, аймаг, сум орон нутгийнхаа хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан Та бүхэндээ амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе.

Сэтгүүлч Ц.Соёлмаа

Гавъяа, ШагналХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2021
  2. 2019
  3. 2014
  4. 2013
  5. 2012