Үйл явдал2 мин унших

Л.Энх-Амгалан: Өнгөрсөн хугацаанд энэ тэтгэлэгт дотоодод нэг сая хүүхэд, гадаадад 2000 гаруй хүүхэд суралцжээ

Боловсролын зээлийн сангийн тэтгэлгийг дандаа дарга нарын хүүхдүүд хүртэж ирсэн гэвэл ташаа ойлголт болно. Өнгөрсөн хугацаанд энэ тэтгэлэгт дотоодод нэг сая хүүхэд, гадаадад 2000 гаруй хүүхэд суралцжээ. Арын хаалга, алдаа дутагдал гарсан уу гэвэл мэдээж гарсан.

Харин Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “2100” хөтөлбөр бүх хүүхдэд тэгш боломж олгосон гэдэгтэй маргах хүн гарахгүй байх. Учир нь 330 сум, 170 хорооноос хамгийн шилдгийг нь шигшдэг билээ.

Ер нь дэлхийн шилдэгт ихэвчлэн хувийн сургуулийн хүүхдүүд тэнцдэг нь ар, өврийн хаалгандаа биш ердөө боловсролын чанарын ялгаа юм. Би олон удаа үглээд байдаг нөгөө төрийн болон хувийн сургууль, хотын болон хөдөөгийн сургуулиудын боловсролын чанарын ялгаа...

Бид энэ хөтөлбөрийг эхлүүлэхэд бас л чамгүй давааг давсан. Наймхан сарын дотор IELTS, ТOEFL-ийн шалгалтын босгыг давуулна гэдэг үнэхээр амаргүй даваа байлаа. Хүүхдүүд ч тэр, бидэнд ч тэр.

Гэхдээ цаг наргүй нүдэж байж анхны төрийн сургуулийн 240 хүүхдээ дэлхийн шилдгийн босго алхуулсан юм. Маш богино хугацаанд дэлхийн шилдэг олон сургуультай хэлэлцээр хийж, тэтгэлэг олох гэж чамгүй л зүтгэв.

Ерөнхийлөгчийн зөвлөх Одбаяр, Лодойравсал, Яамны гадаад харилцааны дарга Нарантуяа, нөгөө хэл аманд өртдөг Гарьд нар өдөр, шөнөгүй зүтгэснийг онцлон дурдах ёстой. Энэ хугацаанд бид АНУ, Англи, Австралийн тэтгэлгийн тоог хоёр дахин нэмэгдүүлж чаджээ. Бас тийм амар ажил байгаагүй шүү, юм үнэнээрээ байх сайхан.

Боловсрол, Соёл, спорт, залуучуудХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2021
  2. 2020
  3. 2018
  4. 2015
  5. 2014
  6. 2013
  7. 2012
  8. 2009