Үйл явдал1 мин унших
Улсын аварга малчин, тариаланчид тодорлоо

XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх Гал Морин жилийн сар шинийн баярыг тохиолдуулан Баян-Өлгий аймгийн дараах иргэд "УЛСЫН АВАРГА МАЛЧИН ӨРХ", "УЛСЫН АВАРГА ТАРИАЛАНЧ" - аар тодорлоо.
Үүнд:
"Улсын аварга малчин өрх"-өөр:
1.Толбо сумын Толбо нуур багийн малчин Дүйсенбайн Мурат
2.Цэнгэл сумын Загаст нуур багийн малчин Мадейн Бейл
3.Бугат сумын 1-р багийн малчин Мухаметийн Аман
4.Буянт сумын Хөх эрэг багийн малчин Нонойн Батхуяг
5.Баяннуур сумын 3-р багийн малчин Өнерханы Досболат
6.Булган сумын 3-р багийн малчин Хабигийн Тилеубек
"Улсын аварга тариаланч"-аар
Баян-Өлгий аймгийн Сагсай сумын 1-р багийн тариаланч Асхарын Бейбитхан нар тус тус шалгарчээ.
Мал аж ахуйн салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, орон нутгийн хөгжилд хувь нэмрээ оруулсан малчид, газар тариалангийн салбарт тогтвортой амжилт гаргасан тариаланч нартаа баяр хүргэж, цаашдын ажил хөдөлмөрт нь амжилт хүсье.
Сэтгүүлч Ц.Соёлмаа

