Үйл явдал2 мин унших
ТОЛБО СУМАНД ИРГЭДТЭЙГЭЭ УУЛЗАЖ, ТӨР ЗАСГИЙН ДЭМЖЛЭГҮҮДИЙГ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ

Сэтгүүлч Ц.Соёлмаа
Одоохон...
Үйл явдал2 мин унших

Сэтгүүлч Ц.Соёлмаа
Баян-Өлгий аймгийнхаа Толбо сумын иргэд, сонгогчидтойгоо уулзаж, УИХ-аас баталсан хууль тогтоомж, улс орны цаг үеийн нөхцөл байдал болон 2026 оны төсвийн шинэчлэл, Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого шийдвэрийг танилцууллаа.
Уулзалтад УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир, УИХ-ын гишүүн Х.Жангабыл нар оролцож, иргэдийнхээ санал хүсэлтийг сонсов. УИХ-ын гишүүн Х.Жангабыл 2026 оны төсвийн ажлын хэсэгт ажилласны хувьд ирэх оны төсвийн онцлох үр дүнгүүдийг танилцууллаа:
• Эрүүл мэндийн салбарын санхүүжилт 5.5 дахин, боловсролын салбарынх 2 дахин нэмэгдэж байна.
• Багш, эмч нарын цалинг үе шаттай өсгөж, ахмад настны тэтгэвэр, халамжийг нэмэгдүүлнэ.
• ЕАЭЗХ-той байгуулсан хэлэлцээрийн хүрээнд малчдын үйлдвэрлэсэн мах, арьс шир, ноос ноолууран нийт 367 нэр төрлийн бүтээгдэхүүнийг татваргүй экспортлох нөхцөл бүрдлээ.
• Засгийн газрын бодлогын хүрээнд гурилын үнэ 30 орчим хувиар буурч, иргэдийн худалдан авах чадварыг дэмжиж байна.
Хаваржилтын хүндрэлийг хохирол багатай давахад зориулж төр засгаас Толбо суманд дараах дэмжлэгүүдийг хүлээлгэн өглөө:
• Засгийн газраас малчдад зориулж 40.0 тонн хорголжин хивгийг үнэ төлбөргүй олголоо.
• Улсын Онцгой комиссоос (УОК) сумын шуурхай ажиллагаанд зориулж 6.0 сая төгрөгийн шатахууны эрхийг шийдвэрлэв.
"Рысжан" ХК нийгмийн хариуцлагын хүрээнд аймгийн хэмжээнд 200,0 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр болсон нь сумын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах юм.
Уулзалтын үеэр олон жил нутаг орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан иргэддээ Засгийн газрын шагнал болон салбарын цол тэмдгүүдийг хүндэтгэлтэйгээр гардууллаа.
Толбо нутгийн минь заяа буян ивээж, мал сүрэг нь тарган, иргэн бүрийн амьдрал аз жаргалаар дүүрэн байх болтугай!