Үйл явдал1 мин унших
БИТҮҮНИЙ БИЛИГТ САЙН ӨДӨР БУЯНТ СУМАНД "УЛСЫН АВАРГА МАЛЧИН" ШАГНАЛЫГ ГАРДУУЛАН ӨГЛӨӨ

Сэтгүүлч Ц.Соёлмаа
Одоохон...
Үйл явдал1 мин унших

Сэтгүүлч Ц.Соёлмаа
Сар шинийн битүүний энэхүү билигт сайн өдөр Баян-Өлгий аймгийн Буянт сумын Хөх эрэг багийн малчин, шинэхэн "УЛСЫН АВАРГА МАЛЧИН ӨРХ" Ноонгойн Батхуяг, Дүгэрийн Нэргүй нарын хотонд зочилж, төрийн хүндэт шагналыг нь ёслол төгөлдөр гардууллаа.
Буянт сум байгуулагдсан 83 жилийн түүхэнд төрөн гарсан 33 дахь Улсын аварга малчин юм.
Сумын нийт аваргуудын 23 нь зөвхөн Хөх эрэг багаас төрөн гарсан нь энэ нутгийн малч ухаан, цуцашгүй хөдөлмөрийн тод илэрхийлэл юм.
Улсын Аварга Малчин өрхийн шагналыг:
УИХ-ын гишүүн, ЗГ-ын гишүүн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир, УИХ-ын гишүүн Х.Жангабыл, УИХ-ын гишүүн Б.Бейсен болон аймаг, сумын удирдлагууд Битүүний өдрийн энэ агшинд аваргын гэрт биечлэн очиж, гүн хүндэтгэл үзүүлэн гардуулан өглөө.
Уул усаа түшиж, уламжлалт өв соёлоо тээж яваа аваргууддаа болон нийт Буянтчууддаа, Баян-Өлгийчүүддээ идээ будаа элбэг байж, ирж буй шинэ ондоо аз жаргалтай, элэг бүтэн шинэлэхийн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлж байна!
Сар шинэдээ сайхан шинэлээрэй!