Үйл явдал1 мин унших
АЛТАЙН СҮРЛЭГ УУЛС, ТАВАН БОГДЫН БЭЛ, ЦАГААН ГОЛЫН ХӨВӨӨ, ЦЭНГЭЛ СУМААС ТӨРӨН ГАРСАН УЛСЫН АВАРГА МАЛЧИН МАДЕЙН БЕЙЛ

Сэтгүүлч Ц.Соёлмаа
Одоохон...
Үйл явдал1 мин унших

Сэтгүүлч Ц.Соёлмаа
Мөнх цаст Алтай Таван богдын нөмөр дор, сүүн цагаан өнгөтэй Цагаан голынхоо хөвөөнд үе дамжин мал сүргээ өсгөж, малч ухааныг эрдэм мэдлэгтэй хослуулан яваа Мадейн Бейлийн гэр бүл хөдөлмөр зүтгэлээ төр засагтаа үнэлүүллээ.
Сар шинийн босгон дээр УИХ-ын гишүүн, ГНХХ-ын сайд Т.Аубакир, УИХ-ын гишүүн Х.Жангабыл, УИХ-ын гишүүн Б.Бейсен болон аймаг, сумын ИХТөлөөлөгч, удирдлагууд Цэнгэл сумын Загастнуур багийн малчин М.Бейл, түүний гэргий И.Нуран нарт “Улсын Аварга Малчин”-ы эрхэм хүндтэй цом, өргөмжлөл, үнэмлэхийг нь гардуулан өгч, хүндэтгэл үзүүллээ.
Улсын аварга малчин М.Бейл нь:
• 34 жилийн тууштай зүтгэл, мал аж ахуйн салбарт үр бүтээлтэй ажиллаж, таван төрлийн малаа чанаржуулан өсгөсөн.
• Малын үүлдэр угсааг сайжруулж, ашиг шимийг нь дээшлүүлэхэд голлон анхаарч, 6 өөр байршилд малын хашаа барьж, өөрийн хүчээр хадлангийн талбай гаргасан бүтээлч малчин юм.
• Эрдэм мэдлэгийг дээдлэж, зургаан хүүхдээ бүгдийг нь дээд боловсролтой, эрдэм номтой иргэд болгон өсгөж хүмүүжүүлж буй нь орчин цагийн малчин өрхийн үлгэр жишээ билээ.
Аймгийн хэмжээнд мал сүргийн тоо толгойгоор тэргүүлдэг Цэнгэл сайхан нутгийнхаа нэрийг улс даяар цуурайтуулж буй Улсын аварга малчны гэр бүлд эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!