Үйл явдал1 мин унших
Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалтад 100 орчим удирдах бүрэлдэхүүн оролцож, 2025 оны зорилтын биелэлт, хэрэгжүүлсэн ажлыг дүгнэн, ирэх оны төлөвлөгөөг хэлэлцэж байна

Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалтад 100 орчим удирдах бүрэлдэхүүн оролцож, 2025 оны зорилтын биелэлт, хэрэгжүүлсэн ажлыг дүгнэн, ирэх оны төлөвлөгөөг хэлэлцэж байна.
Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Х.Ганхуяг “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр", “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийн хүрээнд Монгол төрийн залгамж чанарыг баримтлан өмнөх Шадар сайдын бодлого, зорилтыг үргэлжлүүлж, гамшгаас хамгаалах эрх зүйн орчныг боловсронгуй болгох, гамшгаас хамгаалах бэлтгэл, бэлэн байдал, техник, тоног төхөөрөмжийн чадавхыг дээшлүүлэх, орон нутагт гал унтраах, аврах анги, салбар, нэгжийг өргөтгөх, улсын нөөцийн бүрдүүлэлт, хадгалалт хамгаалалт, алба хаагчдын нийгмийн асуудлыг сайжруулахад түлхүү анхаарч ажиллах болно” гэдгийг Онцгой байдлын байгууллагын 2026 оны удирдах ажилтны цугларалтын үеэр онцоллоо


