Үйл явдал1 мин унших
З.Төмөртөмөө: Ямар нэгэн ажил төлөвлөгөөгүй явахаар л асуудал болж хувирдаг

Улаанбаатар хот тог цахилгаангүй. Одоо сүүлдээ нөгөө тогоо яг хуваарийн дагуу таслаад өгөөч гэж хэлээд, яг тэрүүгээр нь таслахаар иргэд баярлаж эхэлж байна. Хүн итгэмээргүй ийм зүйлд биднийг дасгаж байна.Үүн дээр хотын төлөөлөгчид дуугарах хэрэгтэй. 5-р төслийн хөрөнгө оруулагчтай байгуулах гэрээ бүтээн байгуулалтыг эхлүүлэхийг Монгол Улсын Ерөнхий сайд Хотын даргад даалгаж байна. Энэ бол нүдээ олсон үүрэг даалгавар болов уу гэж бодож байгаа.
Энд тэнд муулуулаад ч хамаагүй ажил хийж болдгийн жишээг харуулж байна. Нэг мэдэхэд л нэг юм босчихсон. Ажлын үр дүнгүүд гарчихсан явж байна. Энэ 5 жилийн төлөвлөгөө гэдэг бол яг үйл ажиллагааны төлөвлөгөө л байх хэрэгтэй. Төлөвлөгөөгөө биелүүлэхгүй өөр зүйл хийж явсаар байгаад, эс үгүй бол төлөвлөгөөний дагуу биш аргалж явсаар байгаад л өнөөдөр энэ эрчим хүчний асуудал ингээд л дэлбэрч байна.
Сэтгүүлч Ц.Соёлмаа
