Үйл явдал1 мин унших
З.Төмөртөмөө: Дахин төлөвлөлттэй холбоотойгоор иргэдийг орон байргүй болгосон нөхдүүдийг, тухайн үед дахин төлөвлөлтөд орох эрх өгсөн албан тушаалтнуудыг шалгаж, хариуцлага тооцох хэрэгтэй
Дахин төлөвлөлт болбол 2008 оноос хойш эхэлсэн байдаг юм. Гэр хорооллын дахин төлөвлөлт нэлээн эрчимтэй эхлээд явж байгаад дунд нь тухайн систем нь жоохон гажуудалтай доголдолтой. Иргэдтэй ойлголцох төрийн ойлголцол тийм ч ойлгомжтой биш. Ер нь шинэ нэр томьёо мэт байсан. За тэгээд дахин төлөвлөлт 2 3 янзаар явагддаг 1 дүгээрт нь гэр хорооллын дахин төлөвлөлт гэр хорооллын айлын газрыг аваад оронд нь байр байшин одоо өгнө өө л гэсэн. 2 дугаарт нь энэ ашиглалтын шаардлага хангахгүй буюу 1960, 1970 оны үеийн дээр үеийн энэ барилгууд одоо ашиглах цаашдаа боломжгүй газар хөдлөлтөд тэсвэргүй дулааны алдагдалтай гэх мэт хүн амьдрах таагүй гэсэн үг.
