Үйл явдал1 мин унших
Чингэлтэй дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн нийгмийн оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн арга хэмжээ зохион байгуулагдлаа

УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэлийн санаачилгаар, “Хангай Ротери” клубтай хамтран зохион байгуулсан арга хэмжээний хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй 20 хүүхдэд зориулалтын тэргэнцэр хүлээлгэн өгч, хүүхдийн оролцоог дэмжих үйл ажиллагаанд оролцлоо.


Арга хэмжээний үеэр эцэг эх, асран хамгаалагчид болон иргэдээс хүүхдүүд тэргэнцрээ өөртөө зөв тааруулах, засварлуулах, арчлах талаарх мэдээлэл дутмаг байдаг асуудлыг онцолж, санал хүсэлтээ илэрхийллээ.
Энэ хүрээнд УИХ-ын гишүүн О.Саранчулуун миний бие тэргэнцэрийн засвар үйлчилгээ, зөв хэрэглээний талаар мэргэжлийн байгууллагуудтай холбогдох мэдээлэл, зөвлөгөөг хүргэв. Хэрэгцээ, шаардлага тулгарвал дараах байгууллагуудаас зөвлөгөө, үйлчилгээ авах боломжтой.
Тэргэнцэрийн засвар, арчилгаа, сургалт зөвлөгөө:
Монголын тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбоо
Тэргэнцэрийн засвар үйлчилгээ:
Эв Тус-чин Мөрнөө
Хүүхэд бүрийн аюулгүй, идэвхтэй оролцоо, саадгүй амьдралын орчныг бүрдүүлэхэд бодит мэдээлэл, зөв холбоос хамгийн чухал. Иймд хэрэгцээ гарвал дээрх байгууллагуудтай холбогдож, мэргэжлийн тусламж авахыг зөвлөж байна.
