Үйл явдал1 мин унших
“Ундны усны аюулгүй байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээний” асуудалд онцгойлон анхаарсан өдөр байв
Сүхбаатар аймгийн ундны усны өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээний талаар УИХ-ын гишүүн Ухнаагийн Отгонбаяр, Лхагвасүрэнгийн Соронзонболд,
Аймгийн Засаг дарга Идэрбат Манлайбаатар, Эрүүл мэндийн газрын төлөөлөл болон бусад холбогдох байгууллагууд хамтран хэлэлцэж, БНСУ-ын дэмжлэгтэйгээр хэрэгжүүлэх төслийн уулзалтыг зохион байгууллаа. Өмнө нь яригдаж, санаачилгын түвшинд байсан асуудал ийнхүү бодит ажил болж эхэлж байна.
Мөн энэ үеэр Пушкины Батсүх эмчийн хөхний хавдраас урьдчилан сэргийлэх үзлэг, хүүхдийн мэдрэлийн эмчийн үзлэг Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв, хөдөлгөөн засалчдын үнэлгээ, зөвлөгөө Эрхэм нандин сувд
амжилттай зохион байгуулагдаж, нийт 100 гаруй иргэн, хүүхдүүд хамрагдлаа. Мөн Amputee Strong Mongolia сэтгэлзүйчтэй хамтарсан дэмжих бүлгийн уулзалтыг зохион байгууллаа.
Үзлэгийн явцад аймаг, орон нутагт хөдөлгөөн засалчийн хэрэгцээ өндөр байгааг иргэд онцолж, энэ чиглэлийн үйлчилгээ, мэргэжилтнийг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг илэрхийлсэн юм
“Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газар” хамт олондоо “ Хэлэлцүүлэг, уулзалтыг” зохион байгуулж хамтран ажиллаж байгаад талархаж байгаагаа илэрхийлэе
ГЭРЭЭСЭЭ ГАРЦГААЯ АЯН - ЗҮҮН БҮСЭД
