#Коммент2 мин унших

О.Батнайрамдал: Оюутолгойн сонсголоос гарсан УИХ-ын тогтоолын хэрэгжилтийг монголчууд хамтдаа хянаж, үүний төлөө бат зогсох ёстой!

О.Батнайрамдал: Оюутолгойн сонсголоос гарсан УИХ-ын тогтоолын хэрэгжилтийг монголчууд хамтдаа хянаж, үүний төлөө бат зогсох ёстой!

Оюутолгойн  нээлттэй сонсголоос гарсан УИХ-ын тогтоол Монголчууд нэг талдаа гарсны илэрхийлэл. Оюутолгой төсөлд Монгол Улсын эрх ашгийг хангах хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой тогтоол УИХ-ын өнгөрсөн намрын чуулганаар амжилттай батлагдсан. Энэхүү тогтоол Засгийн газарт чиглэл болж очсон.Иргэдэд нээлттэй болсон. 

НЭГ:

УИХ-ын тогтоол бол хууль. Энэ заавал хэрэгжих ёстой. Энэ тогтоолд орсон хамгийн ЭХНИЙ заалт Онтре компанийн эзэмшилд байгаа стратегийн ач холбогдол бүхий ордод хамаарах энэхүү 2 лиценз дээр төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох ёстой. Үүнийг Засгийн газарт үүрэг болгосон. 

ХОЁР:

Зээлийн хүүд хувь нийлүүлэгчдийн гэрээгээр зохицуулагддаг нэг зүйл бий. Энэхүү гэрээг харилцан дүгнэж, нэмэлт өөрчлөлт оруулах цаг нь 16 жилийн дараа болжээ гэдэгтэй санал нэгдсэн. Хувь нийлүүлэгчийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, Монгол улсын эрх ашгийг хангуулж, харилцан ашигтайгаар сайжруулах ёстой. Иймд өндөр зээлийн хүүг бодитой бууруулах шаардлага туссан. 

ГУРАВ:

Оюутолгойн төсөл дэлхийн хэмжээний том төсөл. 2-3 жилийн дараа дэлхийн гуравдагч том зэсийн олборлогч үйлдвэрлэгч болно. Оюутолгойн төслийн бүх потенциалыг тултал нь ашиглахын тулд энэ ордын үнэ цэнийг нэмэгдүүлэх боломж байгаа. Тэгэхээр нэмэлт хайгуул хийж үнэ цэнийг нэмэгдүүлэх шаардлагатай. Мөн ашиглалтын үйл ажиллагаанд хяналт сул байснаас маш олон асуудал үүссэн. Өнөөдөр ТЭЗҮ нь батлагдаагүй, уурхай 10 жил явсан байх жишээтэй.

ДӨРӨВ:

2009 онд ОТ төсөл дээр гэрээ байгуулахдаа Монголын талын үр өгөөж 53%-аас доошгүй байна гэдэг амлалтаар энэхүү гэрээ байгуулагдаж байсан. Үүнийг хангуулах цаг нь болжээ. Монголын талын үр өгөөж 53%-аас доош байна гэдгийг 3 жил тутам харилцан дүгнэх, хянах механизмыг зайлшгүй оруулна гэж тогтоолдоо оруулсан. 

ТАВ:

Оюутолгойн борлуулалтын орлогыг Монгол банк болон Монголд үйл ажиллагаа явуулж байгаа арилжааны банкаар 100% дамжуулдаг болох  цаг нь болсон. Үүнийг оруулж өгсөн.

Энэ 120 дугаар тогтоолын хэрэгжилтийг монголчууд хамтдаа хянаж, үүний төлөө бат зогсох ёстой. 

О.Батнайрамдал: Оюутолгойн сонсголоос гарсан УИХ-ын тогтоолын хэрэгжилтийг монголчууд хамтдаа хянаж, үүний төлөө бат зогсох ёстой!

Сэтгүүлч Ц.Соёлмаа

ОюутолгойХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2018
  2. 2012
  3. 2010
  4. 2009