Үйл явдал1 мин унших

Баянгол дүүргийн ахмад настнууддаа хүндэтгэл үзүүлж, ажлын тайлангаа танилцуулан, төрийн дээд одон медаль гардууллаа

Баянгол дүүргийн ахмад настнууддаа хүндэтгэл үзүүлж, ажлын тайлангаа танилцуулан, төрийн дээд одон медаль гардууллаа

Монгол түмний уламжлалт сар шинийн баярын босгон дээр улс эх орныхоо хөгжил дэвшил, нийгэм, эдийн засгийн салбарт олон жил үр бүтээлтэй хөдөлмөрлөж, залуу үедээ үлгэр дуурайл болсон ахмад настнууддаа хүндэтгэл үзүүлэн хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр өнгөрсөн жилүүдэд дүүрэгт хэрэгжүүлсэн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт, иргэдийн амьдрах орчныг сайжруулах, дэд бүтэц болон нийгмийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хийж хэрэгжүүлсэн ажлаа танилцууллаа

Мөн улс орон, нийгмийн хөгжилд оруулсан хөдөлмөр зүтгэлийг нь үнэлэн нэр бүхий ахмадуудад Төрийн дээд одон, медаль гардуулж, хүндэтгэл үзүүллээ. Хоёр өдрийн турш ахмад настан, азай буурлууддаа зориулж зохион байгуулсан хүндэтгэлийн арга хэмжээнд маань хүрэлцэн ирсэн Баянгол дүүргийн ахмад настан азай буурлууддаа талархал илэрхийлье.

Баянгол ДүүрэгХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2018
  2. 2017
  3. 2016
  4. 2015
  5. 2014