Үйл явдал1 мин унших

Бүтээн байгуулалтын ажилд оролцсон алба хаагчдад олгох томилолтын зардлыг нэмэгдүүлэх чиглэлд ажиллана

Барилга-инженерийн цэргийн удирдах газар нь байгуулагдсан цагаас хойш 90 жилийн түүхэндээ 400 гаруй үйлдвэрийг барьж, олон зуун зам, дэд бүтцийн бүтээн байгуулалтад гар бие оролцож байснаас сүүлийн жилүүдэд:

✅“Тавантолгой-Зүүнбаян”, “Зүүнбаян-Ханги” чиглэлийн стратегийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлууд;

✅Ханбогд сум дахь автомат удирдлагатай чингэлэг тээврийн терминал зэрэг 10 гаруй томоохон төсөл;

✅Дархан хот дахь “Дархан Юнайтед” спорт цогцолбор,

✅“Бурхан Халдун” хүндэтгэлийн цогцолбор,

✅Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалын байр зэрэг томоохон бүтээн байгуулалтыг ашиглалтад оруулж, улс эх орны хөгжилд үнэтэй хувь нэмрийг оруулаад байна.

Дээрх ажлуудын үр дүнд Зэвсэгт хүчний хөгжлийн санд 44.67 тэрбум төгрөг төвлөрүүлж, улсын төсөвт 25.21 тэрбум төгрөгийн бодит хэмнэлт бий болжээ.

Цаашид бүтээн байгуулалтын ажилд оролцсон алба хаагчдад олгох томилолтын зардлыг нэмэгдүүлэх чиглэлд ажиллахаа нийт бие бүрэлдэхүүнд уулзалтын үеэр илэрхийллээ.

Батлан хамгаалах, Аюулгүй байдалХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2017
  2. 2016
  3. 2014
  4. 2012
  5. 2011