Үйл явдал1 мин унших

Баянгол дүүргийн 9-р хорооны иргэн П.БАЯРАА: Эх, хүүхдийн төлөө хийсэн үйлсэд нь Х.Ганхуяг гишүүндээ талархаад баршгүй

Баянгол дүүргийн 9-р хорооны иргэн П.БАЯРАА:

- Насаараа ажилласан ЭХЭМҮТ-д минь анх удаа иж бүрэн засвар орсныг хараад өөрийн эрхгүй сэтгэл хөдөлж, маш их баярлалаа гэдэг үгнээс өөр гараагүй. Эх, хүүхдийн төлөө хийсэн үйлсэд нь Х.Ганхуяг гишүүндээ талархаад баршгүй.

Баянгол дүүрэгт байрлах, Монгол Улсын хэмжээнд цор ганц тооцогдох ЭХЭМҮТ (Эх нялхас) ашиглалтад орсон цагаасаа 2022 он хүртэл иж бүрэн засварт ороогүй, хүчин чадал, ачаалал хэтэрсэн, тоног төхөөрөмж нь хуучирсан, эх хүүхдийг эмчлэх орчин үнэхээр хэцүү хүнд нөхцөлд эмч, эмнэлгийн ажилтнууд ажиллаж ирсэн билээ.

Тэгвэл 2022 оноос засварын ажлуудыг үе шаттай хийж, “Нөхөн үржихүйн зөвлөх поликлиник"-ийн өргөтгөлийн барилга, "Хүүхдийн зөвлөх поликлиник"-ийн өргөтгөлийн барилгыг ашиглалтад оруулж, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн барилгын их засварыг хийж, дотор болон гадаад тохижилтын ажлыг энэ онд бүрэн дуусгахаар ажиллаж байна.

Монгол улсын эрүүл мэндийн салбарт тэр дундаа эх, хүүхдийн эрүүл мэндийн чиглэлд онцгой анхаарч ажиллаж, тус эмнэлэгт шаардлагатай хөрөнгө, санхүүжилтийг шийдвэрлэж өгсөнд эмч, ажилтнуудын төлөөлөл Баянгол дүүргийн 9-р хорооны иргэн П.Баяраа  талархал илэрхийллээ.

Баянгол ДүүрэгХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2018
  2. 2017
  3. 2016
  4. 2015
  5. 2014