Үйл явдал1 мин унших
“Гишүүн төвтэй нам е-4 стратеги”-ийг хөгжүүлэх бодлогын хороо анхдугаар хурлаа хийж, ажлын хэсгүүдээ байгууллаа

Одоохон...
Үйл явдал1 мин унших

Монгол Ардын намын Удирдах зөвлөлийн дэргэдэх “Гишүүн төвтэй нам Е-4 стратеги”-ийг хөгжүүлэх бодлогын хороо анхдугаар хуралдаанаа хийж, /2026.02.12/ дэд ажлын хэсгээ байгууллаа.

“Гишүүн төвтэй нам Е-4 стратеги”-ийг хөгжүүлэх бодлогын хорооны даргаар УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл томилогдсон бөгөөд нийт 48 гишүүдийг ахлан ажиллах юм.
Гишүүн төвтэй нам бодлого зорилтоо зөв тодорхойлон, бодлогын баримт бичгээ хэрэгжүүлж, амьдралд нийцүүлэхийн тулд намын Удирдах зөвлөлийн дэргэд байгуулагдсан бодлогын хороодын үйл ажиллагаа онцгой ач холбогдолтой.


Хурлаар хорооны үйл ажиллагааг эрчимжүүлж, идэвхжүүлэх зорилгоор:
- Е-4 стратегийн бодлого хөгжүүлэх - Дижитал Еnam 3.0 - Ёс зүй, идэвх оролцоог хөгжүүлэх - Гишүүдийн манлайлал хөгжүүлэх гэсэн дөрвөн дэд ажлын хэсэг байгуулав.
Дэд ажлын хэсгүүд байгуулагдсантай холбоотойгоор 2026 онд хийх үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэн баталлаа. Мөн хорооны гишүүд зарчмын санал хэлж, цаашид ажиллах арга барилаа тохирлоо.