Үйл явдал1 мин унших
Жинст сумын иргэдтэй уулзлаа

Монгол Ардын нам
Монгол Ардын намын Удирдах зөвлөлийн Ажлын албанаас зохион байгуулж буй “Ардын нам – Ард түмэндээ” аяны хүрээнд УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэлийн ахалсан ажлын хэсэг Баянхонгор аймгийн Жинст суманд ажиллалаа.
Уулзалтад Жинст сумын 130 орчим намын гишүүн, дэмжигч оролцож, Засгийн газрын бодлого, үйл ажиллагаа, “Е-4 стратеги”, “Чөлөөлье” санаачилга, “E-nam 3.0” платформын талаар мэдээлэл авч, санал бодлоо солилцов.
Иргэд орон нутгийн болон бүсчилсэн хөгжлийн бодлого, хөдөлмөр эрхлэлт, мал аж ахуй, жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих зэрэг асуудлаар байр сууриа илэрхийллээ.



Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
