Үйл явдал1 мин унших
Баянхонгор аймгийн төвд иргэд, намын гишүүд, дэмжигчидтэйгээ уулзлаа

Одоохон...
Үйл явдал1 мин унших

Монгол Ардын намын Удирдах зөвлөлийн Ажлын албанаас зохион байгуулж буй “Ардын нам – Ард түмэндээ” аяны хүрээнд миний бие ахалсан ажлын хэсэг Баянхонгор аймгийн төвд ажиллаж, иргэд, намын гишүүд, дэмжигчидтэй уулзалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд:
Баянхонгор аймгийн Засаг дарга бөгөөд МАН-ын хорооны дарга Э.Энхбат,
“Гишүүн төвтэй нам” Е-4 стратегийг хөгжүүлэх бодлогын хорооны Нарийн бичгийн дарга Г.Өлзийбаатар,
МАН-ын Бага хурлын гишүүн Б.Энхтүвшин, Б.Батбаяр,
МАН-ын Олон нийттэй харилцах хэлтсийн Улс төрийн ажилтан С.Түвшинзаяа нар ажилласан юм.
Уулзалтын үеэр намын анхан шатны байгууллагын үйл ажиллагааг идэвхжүүлэх, нам болон намын дэргэдэх байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, шинэ гишүүдийг дэмжих, гишүүд, дэмжигчдэд мэдээлэл, ажлын тайланг тогтмол хүргэх талаар санал солилцов.
Мөн иргэдийн зүгээс нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх боломж, ахмад настнуудын тэтгэврийн нэмэгдэл, тэтгэврийн зөрүү, тэтгэвэр өвлүүлэх болон нөхөн олгох зохицуулалт зэрэг нийгмийн хамгааллын асуудлыг хөндөн ярилцлаа.
Түүнчлэн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн өөрчлөлт, орон нутгийн хөгжлийн бодлого, төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах чиглэлээр бодитой шийдвэр гаргах шаардлагатайг иргэд онцолж байлаа.
Иргэд, намын гишүүд, дэмжигчдийн хэлсэн санал, шүүмжлэл бүрийг анхааралтай сонсож, холбогдох асуудлуудыг бодлого, шийдвэр гаргах түвшинд уламжлан ажиллахаа УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл илэрхийлсэн юм.
