#Тойрог1 мин унших
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сүхбаатар дүүргийн иргэдтэй уулзлаа

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
Одоохон...
#Тойрог1 мин унших

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
Ерөнхийлөгч Сүхбаатар дүүргийн иргэдтэй уулзаж, улс орны нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал болон үндэсний хэмжээний томоохон төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн талаар мэдээлэл өглөө.
Сүхбаатар дүүрэг сүүлийн таван жилд иргэдийн ая тухтай, аюулгүй амьдрах орчныг бүрдүүлэх, тохижилт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, хүүхэд залуусын сурч хөгжих нөхцөлийг сайжруулах чиглэлээр 800 гаруй төсөл, хөтөлбөр хэрэгжүүлжээ.
2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлаж, 800 хүүхдийн ортой цэцэрлэг, “Хүүхэд хөгжлийн төв” барихаар төлөвлөж байна.

200 ортой, 100 автомашины зогсоол, ногоон байгууламж бүхий Сэлбэ нэгдсэн эмнэлэг баригдаж байгаа бөгөөд тус эмнэлэг Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх юм. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Богд Зонхова”, “Гүнжийн булаг” зэрэг байршилд 60 гаруй мянган мод тарьж ургуулсан байна.

3 га талбайд цэцэрлэгт хүрээлэн бүхий Спорт цогцолбор барьж байгаа бөгөөд энэ онд ашиглалтад оруулахаар ажиллаж байна.
“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд 21 улсад суралцаж буй 1,055 оюутны 41 нь Сүхбаатар дүүргийн хүүхэд, залуус байна.
