Үйл явдал2 мин унших

Л.Энх-Амгалан: Д.Баттогтохын ном зөвхөн шинжлэх ухааны биш бүх салбарын менежерүүдийн ширээний ном байгаасай

Манай улсаас Олон улсын "Springer Nature"-д 12 бүтээл, "Scopus"-д 17 бүтээл хэвлэгдсэний нэг бүтээл нь Доктор (PhD), Дэд профессор Доржготовын Баттогтохын “Enhancing Organizational Effectiveness through Knowledge Management and Transformational Leadership” буюу “Мэдлэгийн менежмент ба өөрчлөлтийн манлайллаар байгууллагын үр ашгийг дээшлүүлэх нь” номын нээлт дээр очлоо. Шинжлэх ухааны салбарын удирдлагуудтай уулзаагүй уджээ. 
 

Номын зохиогч доктор, дэд профессор Д.Баттогтох бол миний хүндэлж явдаг залуучуудын нэг. Бид эртний танилууд биш ч шинжлэх ухаан хэмээх их айлыг удирдахад надад маш их түшиг болж, саналыг минь хүлээн авч нэг баг болж, нэг зорилгын зүг хамтарч ажилласан залуу.

Шинжлэх ухааны бүх хүрээлэнгээр орж ажилласан анхны сайд гэж эрдэмтэн, судлаачид надад урам өгдөг юм. Яг ингэж явахдаа Геоэкологийн хүрээлэнгээр очиж эрдэмтэн судлаачдынхаа үгийг сонссон. Тус хүрээлэнгийн дарга гэж нэг залуу салбарынхаа зовлон жаргалыг ярьж, Монгол Улсын хамгийн чухал хүрээлэнгийн хувьд цаашдын бодлого төлөвлөгөөг танилцуулсан.

Гэртээ хариад энэ залуугийн хийсэн танилцуулга, өөрийнх нь шинжлэх ухааны ирээдүйн талаарх үзэл бодол, хамт олноо удирдаж байгаа байдал зэргийг бодож үзээд яаманд шинжлэх ухааны газрын даргаар ирж ажиллах санал тавихаар шийдэж билээ. Эрдмийнхээ ажлыг хийнэ гээд яаманд ирэх шинжгүй болохоор нь загнаж байгаад авч ирсэн нь ч үнэн юм.

Манай улсаас Олон улсын "Springer Nature"-д 12 бүтээл, "Scopus"-д 17 бүтээл хэвлэгдсэний нэг нь энэхүү “Enhancing Organizational Effectiveness through Knowledge Management and Transformational Leadership” буюу “Мэдлэгийн менежмент ба өөрчлөлтийн манлайллаар байгууллагын үр ашгийг дээшлүүлэх нь” бүтээл болж байна. Мөн тус бүтээл нь шинжлэх ухаан, судалгаа-хөгжүүлэлтийн (R&D) байгууллагын менежментийн чиглэлээр Монгол Улсад бичигдсэн анхны бүтээл болжээ.

Уншиж дуусаад саналаа дахин хуваалцах болно оо. Бид хамтдаа Шинжлэх ухааны салбарт хийсэн бодлогын шинэчлэлүүд, бодож хийсэн өөрчлөлтүүдийнхээ талаар нэгэн шинэ номыг хамт бичихээр төлөвлөөд эхний зураглалаа хийсэн. Шинжлэх ухааныг гэрэл болгож, эрдэм номын цагаан замаар дахин дахин уулзахдаа баяртай байх болно.

Боловсрол, Соёл, спорт, залуучуудХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2021
  2. 2020
  3. 2018
  4. 2015
  5. 2014
  6. 2013
  7. 2012
  8. 2009