Үйл явдал2 мин унших
М.Нарантуяа-Нара: Сар шинийн барилдаанд Улсын арслан Б.Орхонбаярыг дэмжиж байгаа

- Сар шинийн бөхийн барилдаан болдог оо. Энэ жилийн бөхийн барилдаанд ямар бөхийг төрүүлнэ гэж таамаглаж байгаа вэ?
- Ээ би ёстой бас нөгөө бөхийг яг тэр хэмжээнд сонирхож мэддэггүй болохоор одоо манай Сэлэнгийн Орхонбаяр маань бас түрүүлээсэй гэж бодож байна. Тийм учраас Орхонбаяр түрүүлэн байх аа.
- Нэг өдөр тэгвэл нөгөө бөхийн биед орж үзээч ээ гэвэл хэнийг сонгох вэ?
- Ээ яасан хэцүү юм бэ хэний биед орох вэ гэсэн за Өсөхбаяр аварга болж үздэг юм уу?
- За сар шинийн баярт эмэгтэй хүний үүрэг их ээ. Та хэд маань одоо төрийн ажил хийж байгаа ч гэсэн мэдээж эхнэр эзэгтэй хүний үүрэг их. Тэгэхээр сар шинийн баяраар эхнэр эзэгтэйн үүргээ хэр биелүүлж байна ямар ямар ажил хийх бол?
- Ерөнхийдөө бол юмнуудаа бүгдийг нь сайхан жин тан болгоод бэлтгэчихсэн байгаа. Одоо тэгээд л нөгөө ёстой салат хутгах ажлыг л хийнэ дээ.
-За хамгийн гоё дурсамжтай сар шинийн баяраасаа хуваалцаач гэвэл сар шинийн баярыг ер нь ямар гоё дурсамж орж ирж ер нь бүх л сар шинэ дурсамжтай байдаг гэхдээ илүү дурсамжтай одоо өргөн дэлгэр ч юм уу эс үгүй бол одоо юм үлдсэн тэ?
-Одоо ийм сэтгэл тодхон үлдсэн байдгууд бол ерөөсөө л ээж аавтайгаа хамтдаа хүүхэд байхдаа явж байсан тэр Сар шинүүд байдаг. Тэр дундаа манайх нөгөө жоохон ийм хотоос ингээд зайдуу хамаатан садныдаа очих бол аягүй их хөгжилтэй санагддаг байсан аягүй хол явж байгаа юм шиг мэдрэмж төрдөг байсан хүүхэд байхад тийм тэгээд тиймэрхүү л байна.
-Сар шинийн баярын ер нь хамгийн гоё зүйл нь юу юм бол? Хамгийн сайхан зүйл нь үндэсний одоо хувцас тэ?
-Одоо дээл хувцсаа өмсөөд тэгээд хайртай хүмүүстэйгээ тэр дундаа удаан уулзаагүй хүмүүстэйгээ хүмүүсийгээ харах тэдэнтэйгээ золгох за тэгээд тэр дундаа ялангуяа хүүхэд насны одоо юмнуудыг маш сайн ярьдаг. Мэдээж ах дүүс уулзаж байгаа юм чинь хү хүүхэд байхдаа хэн нь яасан ийсэн байсан гээд л тэ ингээд ялангуяа миний паянг аягүй их ярьдаг хүүхэд байхын л тийм байсан гээд л тэгдэг. Тийм учраас тэр мөчүүд их сайхан байдаг шүү.
-Та бүгдийн маань юу санасан 9 хүсэл нь сэтгэлчлэн бүтэхийг хүсэн ерөөе. Өө сайхан. Шинэлээрэй.
Эх сурвалж:
subeedei.mn



