Үйл явдал1 мин унших
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатарын хамт Дарханы төмөрлөгийн үйлдвэрт ажиллалаа

Дарханы төмөрлөгийн үйлдвэр:
-2025 оны гүйцэтгэлээр 593.1 тэрбум төгрөгийн орлого бүрдүүлж,
-2025 оны гүйцэтгэлээр ган бүтээгдэхүүн 33.6 мянган тонныг үйлдвэрлэж,
-2025 оны гүйцэтгэлээр төмрийн хүдрийн баяжмал 2,058.8 мянган тонн-ыг үйлдвэрлэж,
-2025 оны ногдол ашиг болох 36.0 тэрбум төгрөгийг 2026 оны 2 дугаар сарын 02-ны өдөр “Чингис хаан” Үндэсний баялгийн санд төвлөрүүлсэн байна.
“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК 12.6 сая тонн нөөцтэй Хуст уулын ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж, түүхий эдийн тогтвортой эх үүсвэрийг бүрдүүлэхээр төлөвлөж байна. Уг орд нь ган үйлдвэрлэлийн цогцолбор төслийн түүхий эдийн хэрэгцээг хангах стратегийн ач холбогдолтой юм.
Төслийн урьдчилсан ТЭЗҮ-ийг эцэслэн боловсруулж, хөрөнгө оруулагчдад мэдээлэл хүргүүлэх, нээлттэй сонгон шалгаруулах ажлыг эрчимжүүлэхийг холбогдох албаныханд даалгав. Мөн цогцолбор байгуулах газрыг яаралтай улсын тусгай хэрэгцээнд авахыг Ерөнхий сайд Г.Занданшатар Дархан-Уул аймгийн удирдлагуудад үүрэг болгов. Төслийн үр дүнд 1200 ажлын байр бий болох юм.
Сэтгүүлч Ц.Соёлмаа

