Үйл явдал1 мин унших

УИХ-ын гишүүн Д.Рэгдэл “Монгол Улсын түүх" (I-XXX Боть) бүтээлийн зохиогчдын багт оролцох батламжаа гардаж авлаа

УИХ-ын гишүүн Д.Рэгдэл “Монгол Улсын түүх" (I-XXX Боть) бүтээлийн зохиогчдын багт оролцох батламжаа гардаж авлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2024 оны 11-р сарын 2-нд Монгол Улсын түүхийг 30 ботиор шинээр туурвих тухай зарлиг гаргасан билээ.

Тус зарлигийн дагуу 30 боть түүх зохиох ажлыг ШУА-д төвлөрүүлэн зохион байгуулахаар болж, өнгөрсөн оноос Редакцын зөвлөл байгуулан, бэлтгэл ажилдаа хэдийн ороод байгаа юм.

Өнөөдөр “Монгол Улсын түүх" (I-XXX Боть) бүтээлийн редактор, зохиогчоор сонгогдсон эрдэмтэн судлаачдад батламж гардуулах ёслол Монгол Улсын ШУА-ийн Тэргүүлэгчдийн газрын Их Чуулганы танхимд боллоо.

“Монгол Улсын түүх” бүтээл нь Монголын нэн эртний түүхээс өнөөг хүртэлх цаг хугацааг хамрах бөгөөд Монголын эртний түүхээс Их Эзэнт улс хүртэл 10 боть, Эзэнт улс болон түүний дараах 17 зууны хаадын үе хүртэлх 10 боть, Чин улсын эрхшээлээс өнөөг хүртэл 10 боть бичигдэхээр төлөвлөгдсөн.

Тус бүтээлийг туурвих эрдэмтдийн багт 150 шахам Монголын түүхийн олон үе, чиглэлээр нарийн мэргэшсэн, мэргэжлийн шалгуур шаардлагыг хангасан, өндөр ур чадвартай мэргэжлийн судлаач, судалгааны хүрээлэн, төв, музей, Их дээд сургуулийн эрдэмтэн судлаачид хамрагдаж байна.

2026.02.13

Сэтгүүлч Ц.Соёлмаа

ШУ-ныг хөгжүүлэхХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2016
  2. 2015
  3. 2014
  4. 2013
  5. 2012