Үйл явдал1 мин унших
Хүртээмж ба тэгш оролцооны бодлогын хорооны хэлэлцүүлэг” боллоо

Өнөөдөр төрийн байгууллагын төлөөллүүд, салбарын мэргэжилтнүүд, ТББ оролцон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах, хүртээмжийг нэмэгдүүлэх талаар ярилцлаа.
Оролцсон төлөөллүүд:
Эрүүл мэндийн яамны дэд сайд Г.Номин, ГБХНХ-ын дэд сайд Б.Солонго, “ТХИҮЗ” ТББ-ын Ерөнхийлөгч Д.Энхжаргал, “Түгээмэл хөгжил төв” тэргүүн Ч.Ундрахбаяр зэрэг төлөөллүүд оролцож, бодлогын хэрэгжилт, саадгүй орчин бүрдүүлэх, нийгмийн оролцоог тэгш хангах чиглэлээр байр сууриа илэрхийллээ.
Мөн 30 гаруй хүний бүрэлдэхүүнтэй оролцогчид бодит нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, цаашдын шийдлийн талаар нээлттэй ярилцаж, хамтын ажиллагааг бэхжүүлэх шаардлагатайг онцолсон юм.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалах, хүртээмжтэй, саадгүй орчныг бүрдүүлэхэд төр, иргэний нийгмийн байгууллагуудын хамтын ажиллагаа чухал хэвээр байна.

