Үйл явдал1 мин унших

Хөвсгөл аймгийн МАН-ын хороо “шилдгийн шилдэг намын байгууллага”-аар шалгарлаа

Хөвсгөл аймгийн МАН-ын хороо “шилдгийн шилдэг намын байгууллага”-аар шалгарлаа

Монгол Улсад улс төрийн ууган хүчин Монгол Ардын нам үүсэн байгуулагдсаны түүхт 105 жилийн ой, Үндэсний тусгаар тогтнолоо сэргээн мандуулж, бүрэн эрхт байдлаа баталгаажуулсан "Эх орончдын өдөр"-т зориулсан улс, аймаг, цэрэг, сумын цолтой 256 бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд болж байна.

МАН үүсгэн байгуулагдсаны 105 жилийн ой, “Эх орончдын өдөр”-ийг тохиолдуулан УИХ, Засгийн газар, намын үйл ажиллагаа, бодлого, зорилгыг хэрэгжүүлэх үйлсэд хамтын ажиллагаа, эргэх холбоо, эв нэгдлээрээ намын дунд шатны байгууллагуудаа манлайлж үр бүтээлтэй ажилласан шилдэг хороодод шагнал гардуулав.

Монгол Ардын намын 2025 оны “ШИЛДГИЙН ШИЛДЭГ НАМЫН БАЙГУУЛЛАГА”-аар Хөвсгөл аймгийн Монгол Ардын намын хороо шалгарчээ. Мөн “ШИЛДЭГ НАМЫН БАЙГУУЛЛАГА”-аар Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Монгол Ардын намын хороо, Сонгинохайрхан дүүргийн Монгол Ардын намын хороо тус тус шалгарав. “ДОТООД АЖЛЫН ШИЛДЭГ МЕНЕЖМЕНТТЭЙ НАМЫН БАЙГУУЛЛАГА”-аар Баянхонгор аймгийн Монгол Ардын намын хороо, “ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ШИЛДЭГ МЕНЕЖМЕНТТЭЙ НАМЫН БАЙГУУЛЛАГА”-аар Дундговь аймгийн Монгол Ардын намын хороо, “ШИЛДЭГ ҮР БҮТЭЭЛТЭЙ НАМЫН БАЙГУУЛЛАГА”-аар Хэнтий аймгийн Монгол Ардын намын хороо шалгарсан юм.

Сэтгүүлч Ц.Соёлмаа

Монгол Ардын намХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2025
  3. 2020

Дата архиваас

  1. 2016
  2. 2015
  3. 2012
  4. 2008