Үйл явдал1 мин унших
Эх орончдын өдрийн мэнд хүргэе

1921 оны гуравдугаар сарын 1-ний энэ өдөр Монгол Ардын Нам байгуулагдсан нь Монголд төдийгүй Төв Азид анхны улс төрийн хүчин үүссэн түүхэн үйл явдал байсан юм.
ХХ зууны эхэнд хоцрогдол доройтлын туйлд хүрээд байсан Монгол орныг НҮБ-ын бүрэн эрхт гишүүн, ард иргэд нь эрх чөлөөтэй, ардчилсан улс болгосон түүх МАН-тай салшгүй холбоотой.
Монгол Улсад улс төрийн ууган хүчин Монгол Ардын Нам үүсэн байгуулагдсаны түүхт 105 жилийн ой "ЭХ ОРОНЧДЫН ӨДӨР"-ийн баярын мэнд хүргэе.
УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН, ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН, ЦАХИМ ХӨГЖИЛ, ИННОВАЦ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ САЙД Э.БАТШУГАР
