Үйл явдал1 мин унших
Монгол Улсад “хурандаа” цол олгож эхэлсний 90 жилийн ой, Монгол хурандаа нийгэмлэгийн 20 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн арга хэмжээ боллоо

Арга хэмжээний үеэр Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Батлут мэндчилгээ дэвшүүлж, эх орныхоо тусгаар тогтнол, аюулгүй байдлын төлөө зүтгэсэн ахмад дайчид болон өнөөдөр үүрэг гүйцэтгэж буй нийт хурандаа нарт талархал илэрхийллээ.
Тэрбээр “Хурандаа” цол нь зөвхөн цэргийн зэрэглэл бус, төр, ард түмний итгэлийг хүлээсэн удирдагчийн хариуцлагын илэрхийлэл гэдгийг онцолж, хурандаа нар Батлан хамгаалах салбарын бодлого, Зэвсэгт хүчний хөгжил, сургалт бэлтгэл, шинэчлэлд үнэтэй хувь нэмэр оруулж ирснийг тэмдэглэлээ.
Арга хэмжээ нь хурандаа нарын гавьяа зүтгэлийг хүндэтгэн алдаршуулахын зэрэгцээ ирээдүйн Зэвсэгт хүчний хөгжилд тэдний манлайллыг үргэлжлүүлэх ач холбогдолтой боллоо. Эх орон минь мөнхөд бат оршиж, Монгол цэргийн сүр хүч мандан бадрах болтугай.


Эх сурвалж:
Батлан хамгаалах яам